Ж.Батбаясгалан: Ослын үед хордлогод орсон, сэтгэлзүйн хямралтай найман хүн эмчлүүлж байна

2019-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Намуунтамир Төв цэвэрлэх байгууламжид гарсан ослын  нөхцөл байдлын талаар Нийслэлийн  Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, Нийслэлийн ерөнхий менежер, ажлын албаны дарга Т.Гантөмөр нар мэдээлэл хийлээ.  Төв цэвэрлэх байгууламжид энэ сарын 16-ны 15.20 минутад түүхий лагийн насос станцад хий ялгарсны улмаас ажилчид муужирч дөрвөн хүн лаг шаварт унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Ажилчдыг аврахаар таван ажилтан  түүхий лагийн насос станцад орсон боловч хийнд муужирч орох аргагүй нөхцөл байдал үүссэн байна. Нийслэлийн онцгой байдлын аврах анги ослын газарт аврах үйл ажиллагаа явуулан амиа алдсан иргэдийн цогцсыг гаргажээ.  Мөн хамт ажиллаж байсан найман ажилтан хурц хордлогод орон эмнэлэгт хүргэгдсэн байна. Нийслэлийн  засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Ажлын хэсэг түүхий лаг шахах насос станцыг 48 цагийн дотор хэвийн горимд шилжүүлэхээр ажиллаж байгаа. Одоогоор 50-60 см зузаантай лаг хуримтлагдсан. Мөн ажлаа хийж яваад амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлж, бүх талаар нь дэмжлэг үзүүлнэ. Ослын үед хурц хордлогод орсон хүмүүсээс гадна сэтгэлзүйн хямралд орсон нийт 8 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал нь тогтворжиж байгаа гэсэн мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өгсөн . Орчин нь хортой нөхцөл байдал үүссэн. Дахин осол гарахаас сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтад хөндлөнгөөс саад болох эрх надад байхгүй. Тиймээс хуулийн байгууллага шалгаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй байна. Энэ талаар цаг тухайд нь мэдээлэл өгнө” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn       
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

5 цаг 4 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

5 цаг 17 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06