Н.Батбаяр: Нийслэлийн зах, худалдааны төвүүдэд гэнэтийн шалгалт хийнэ

2019-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Хууль зүй, дотоод хэргийн яам /ХЗДХЯ/-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөлийн мэргэжилтэн М.Отгонжаргал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын Байгаль орчны хяналтын дарга Н.Батбаяр, Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Эрдэнэбилэг нар “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах, түүний хүрээнд хийж байгаа ажлын талаар мэдээлэл хийлээ. Байгаль орчны гэмт хэрэг нь улирлын чанартай үйлдэгддэг аж. Ихэвчлэн дөрөвдүгээр сараас наймдугаар сарын хооронд гөрөөс, хүрэн баавгай, цоохор ирвэс агнах нь ихэсдэг байна. Мөн хууль бусаар ашигт малтмал олборлон, байгаль орчныг сүйтгэх гэмт хэрэг нэмэгддэг. Энэ хүрээнд ЦЕГ, МХЕГ, ХЗДХЯ хамтран “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг орон даяар  зохион байгуулж байна. ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохиуцуулах зөвлөлийн мэргэжилтэн М.Отгонжаргал “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг нэг сарын хугацаатай орон даяар зохион байгуулахаар төлөвлөсөн. Гол зорилго нь хүрээлэн буй орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг багасгах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох зорилготой. Хүрээлэн буй орчны гэмт хэрэгт хууль бусаар нэн ховор амьтныг агнах, эд эрхтэнийг зарж борлуулахыг таслан зогсоох ажлыг хийнэ” гэсэн юм. МХЕГ-ын Байгаль орчны хяналтын  дарга Н.Батбаяр “Өнгөрсөн онд хууль бусаар ан амьтан агнасан 145 зөрчил гарсан. 75 ангийн буу, 145 хавх, завь бусад ан авлах хэрэгслийг  хураан авч 23 сая төгрөгийн торгууль ногдуулж, дөрвөн хэргийг шүүх хурлаар тасалсан. Энэ арга хэмжээний хүрээнд хяналтын цэгүүдийг чангатгах, нийслэлийн томоохон зах, худалдааны төвүүдэд гэнэтийн шалгалт хийнэ. Энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоож, хууль тогтоомжийг иргэдэд таниулахаар төлөвлөж байна” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn 
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

5 цаг 4 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

5 цаг 17 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06