Сансарт зочид буудал хөөрөх нь

2019-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжсөнөөр хүн төрөлхтөнд бусад улс орноор аялах, бусад орны ёс заншлыг таньж суралцах боломжтой болсон. Харин  жирийн хүн задгай сансарт аялах боломж хэдийнэ бий болжээ. Энэ нь “Аврора” хэмээх сансрын  анхны зочид буудал юм байна. Энэ зочид буудал нээгдсэнийг анх албан ёсоор Калифорни мужийн Сан Хосе хотод болсон сансрын чуулганы үеэр зарласан аж. Тийрэлтэт хөлөг онгоцны хэмжээтэй зочид буудал сансрын хөлөгт зорчигчид дэлхийн гадаргуугаас дээш 200 бээрийн зайнаас цонхоороо хойд, өмнө зүгийн гэрэл, дэлхийг харж унтах боломжтой.  Гэхдээ сансрын уудамд аялах зардал нь хямд биш. Тодруулбал, 2020 онд хийхээр төлөвлөсөн сансарт 12 хоног  “Аврора” сансрын хөлгөөр аялах төлбөр нь нэг хүний 9.5 сая ам.доллар байх юм байна. Гэхдээ  компанийн зүгээс мэдэгдсэнээр энэ аялалд явахыг хүссэн хүмүүсийн захиалгыг долоон сарын өмнөөс авна гэж найдаж байгаа аж. Энэ талаар аяллыг зохион байгуулагч компанийн захирал Франк Бунгер “Бидний зүгээс хүмүүст сансрын нисгэгчийн амьдралыг биеэр туулж мэдрэх боломжийг олгоно” гэв. Тэрээр “Уригдсан хүмүүсийн ихэнх нь цонхоор харах, хоорондоо танилцах, уйдвал бид виртуал орчинд сансрын уудамд хэрхэн жингүйдэх, саран дээр алхах, гольф тоглох гэх мэт туршлагаа хуваалцаж, хүссэнээ  хийх боломжоор хангана” гэж ярьсан байна. Сансрын зочид буудлыг кампанит ажил өрнүүлж бүтээх зардлыг олох бөгөөд олон хүн үүнийг олон улсын сансрын буудлын шинэ буудал гэж харж байгаа. Мэдээж хэрэг хоёр буудлын зарим дэг журам адилхан. Тухайлбал, зочид хоёр ажилтны хамт сансрын буудлын дээд хэсэгт байрлуулсан оронд унтана. Аялалын турш хуурай хоол, хүнс идэх юм байна. Гэхдээ нисэхийн өмнө эрүүл мэндийн үзлэгт орох ёстой. Тэд оддыг харахаас гадна дэлхий рүү буцахынхаа өмнө олон улсын сансрын станцад ажилладаг эрдэмтэд шиг ургамал ногоо тарьж болох аж. Сансрын уудамд зочид буудал хөлгөөр хийх аялалыг шинжлэх ухааны ихэнх нийгэмлэг хүн төрөлхтний түүхэнд хийж байгаа зайлшгүй том дэвшил гэж үзэж байгаа юм. Одоогоор сансрын уудамд аяласан цорын ганц хүн нь АНУ-ын иргэн Деннис Тито юм. Тэрээр ОХУ-ын сансрын агентлагт 20 сая ам.доллар төлж долоо хоног олон улсын сансрын станцад аялж байсан аж. Гэхдээ эрүүл мэндийн хувьд асуудалтай хүмүүс тодруулбал, ходоод муутай, дотор нь муухайрдаг бол сансарт аялах захиалга өгөхийнхөө  өмнө сайн бодсон нь дээр гэж “BBC” цахим хуудаст бичжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.17 № 79 (6046)
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

5 цаг 2 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

5 цаг 15 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06