ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд өрөө төлөөгүй гэв

2019-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” –ны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр, удирдах зөвлөлийн гишүүн н.Бум-Цэнд нар ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлт болон “Капитал” банкны ЖДҮХС-тай 2017 онд байгуулсан гэрээ хууль бус, нууцаар хийсэн гэрээ байсан гэж “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэлдээ мэдэгдлээ.“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо” өнгөрсон онд ЖДҮХС-гийн зээлийн мөнгө  эзэндээ очихгүй байгаа талаар мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр энэ үйл явдал батлагдсан. Өнөөдөр тус сангаас зээл авсан нэр бүхий 28 УИХ гишүүн, Засгийн газрын гишүүд, тэдний хамаарал бүхий этгээдүүд 31 тэрбум төгрөгөө яаралтай эргэн төлөхийг шаардаж байна гэлээ. 2018 онд зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу явж байсан бол энэ он гараад төлөлт удааширч тасалдсан байна. Одоогоор 10 гишүүн зээлээ төлсөн бол төлөөгүй, хагас дутуу төлсөн түүнчлэн зөвхөн  хүүгээ төлөөд явж байгаа гишүүд байгаа аж. Санд зээлийн мөнгө эргэн төлөгдснөөр энэ онд ологох зээлийн эх үүсвэр болох юм байна. Өөрөөр хэлбэл зээл жижиг дунд үйлдвэр эрхлэгч жинхэнэ эздэд очих ёстой. Жилийн гурван хувийн хүүтэй тус сангийн зээлд хамрагдахаар өнөөдрийн байдлаар  5-10 мянган зээлийн төсөл ирсэн байгаа гэлээ.Түүнчлэн тухайн жилийн төсвийн орлогын 10 хувийг ЖДҮХС-д төвлөрч зээл олгогдох ёстой. Энэ жилийн тухайд 120 орчим тэрбум төгрөг тус санд төвлөрнө гэж Б.Батдэлгэр онцолж байна. Нөгөөтэйгүүр Капитал банкаар дамжуулан зээлсэн ЖДҮХС-гийн гэрээг 2017 онд байгуулахдаа тус банк төлбөрийн чадваргүй байгааг мэдсээр байж гэрээг шинэчлэн нууцаар байгуулсан. Тус гэрээнд хугацаа хэтэрсэн зээлийн алдангийг жилийн 0.5  хувиар бодож алданг тооцохоор тусгасан байжээ. Гэвч тооцоо нийлэхдээ алдангийг 0.014 хувиар бодсон нь үндэслэлгүй юм. Уг нь 0.5 хувиар бодсон бол нийтдээ 13 тэрбум гаруй төгрөг санд төвлөрөх байсан бол 0.014 хувиар бодсноор санд нэг тэр бум гаруй төгрөг төвлөрчээ. Ингэснээр нийтдээ 12 гаруй тэрбум төгрөгөөр  хохироосон гэлээ. Тиймээс тухайн үеийн Засгийн газрын тэргүүн,  Сангийн сайдад энэ хариуцлагыг оногдуулж хохирлыг барагдуулахыг Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нарт албан бичгээр хүргүүлж байгаагаа мэдэгдэв. Эх сурвалж:www.polit.mn
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын Байнгын хороод өчигдөр төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэ

Уржигдар 06 цаг 00 мин
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы эргэн тойронд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 8-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Чуулганы

Уржигдар 06 цаг 00 мин
З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Засгийн газраас 2027 онд Оюутолгой компаниас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авч, улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцож,

Уржигдар 06 цаг 00 мин
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Хятадын дарга Ши Жиньпин худалдааны маргаан болон геополитикийн зө

2026-09-24
2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хоёр ч байнгын хороон

2026-09-24
"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж цагтаа улс төр, бизнест нөлөөллөө тогтоож Монгол Улсад “хаант ул

2026-09-24
Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

2026-09-23
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

2026-09-23
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

2026-09-23