БНХАУ Европын холбооны дайсан уу эсвэл түнш үү ?

2019-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Европын холбоо, БНХАУ-ын хооронд чуулган эхлэх үеэр Европын  төлөөлөгчид Бээжин зах зээлдээ шаардлагатай шинэчлэлийг хэрэгжүүлж, бэхжүүлэх хуваарийг тогтоож тодруулахгүй бол хэлэлцээрийг орхино гэж заналхийлсэн байна. Энэ нь Европт  Хятадын цусаар цангасан  улс төрийн тойрог байгааг онцолж байна  гэж ОХУ-ын сэтгүүлч Дмитрий Косирев үзжээ. Европын холбооны төлөөлөгчид энэ хэлэлцээрээр худалдааны хамгийн сайн нөхцөлд хүрэхийн тулд БНХАУ-ыг дарамталж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп болон түүний багийн  үйлдэл нь тэднийг зоригжуулж байгаагийн илрэл юм гэж Хятадын “South China Morning post” сонинд мэдээлжээ.  

Хуваагдсан  эвсэл

  Сэтгүүлч Дмитрий Косирев нийтлэлдээ Европын холбоо, БНХАУ-ын хооронд Брюссельд болсон  чуулганаар Бээжинг найз эсвэл дайсан улс болохыг тодруулах үеэр барууны орнууд нийтлэг байр суурьтай биш байгааг харуулсан болохыг онцолжээ. Тэрээр улс төрийн бодлогын ялгааны улмаас Европын иргэд хятад жуулчидтай хүндэтгэлтэй харьцаж, “Хулсны баавгай” гэж дууддаг болохыг сануулсан байна. Хятадын эзэнт гүрний билэг тэмдэг луу нь байраа хулсны баавгайд тавьж өгсөн шиг сэтгэгдэл төрүүлж байна. Гэхдээ Европын холбоон дотор хятад хулсны баавгайтай орос баавгайтай харьцдаг  түүнийг хүсдэггүй балтийн бүлэглэл байна гэж сэтгүүлч онцлов.  Мөн сэтгүүлч хятад хулсны баавгайтай сайн харилцаатай Төв Европын болон Дорнын орнуудын бүлэг байгааг санууллаа. БНХАУ-тай худалдаа хийдэг 16 орны ашиг нь өнгөрсөн жил 82 тэрбум ам.доллараас хэтрээгүй, зөвхөн 21 хувиар өссөн байна. Одоо Итали, Грек нь хятад хулсны баавгайн найз гэж нэрлэдэг  бүлэгт нэгдсэн гэж сэтгүүлч дурджээ. Тэрээр үүнийгээ саяхан Италид айлчлах үеэр 29 гэрээ байгуулж гарын үсэг зурсан  БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпинд хамааруулсан аж. Хоёр орны хооронд гэрээ байгуулснаар Итали улс БНХАУ-ыг хөгжүүлдэг  “Нэг бүс, Нэг зам” санаачлагад нэгджээ. Түүнээс гадна Дмитрий Косирев АНУ, БНХАУ  нь Европын холбооны хувьд их чухал түнш  гэж үзжээ. Харин Европын холбоо нь БНХАУ-ын хувьд хамгийн чухал түнш нь болоод 15 жил болж байгаа юм.  

Цусаар цангасан Европын тойрог

  Дмитрий Косирев Европын холбоо, БНХАУ-ын чуулганаар удаан хугацааны турш  Бээжинг Европын системийн хууль,үнэт зүйлстэй танилцуулах аргыг хайж ирснийг сануулсан байна. Энэ чуулганаар европчууд хүний эрх, улс төрийн дэг журмын талаар номлох хооронд түүний харилцагчид шуналтайгаар зөв зангийнхаа оронд барууны хөгжингүй технологийг зөөн авчирч байсныг дурсчээ. Нийтлэлийн эзний хэлснээр  сая болсон энэ чуулганы гол асуудал болох  Бээжин амлаад удаж байгаа шинэчлэлээ хэзээ хэрэгжүүлэх, барууны зөвшөөрөлтэйгөөр эдийн засгийн үйлдвэрүүдэд татаас өгөхөө болих талаар хэлэлцсэн байна.  Мөн Европын холбоо энэ чуулганаар БНХАУ-тай хатуу харьцаж байгааг  Вашингтон Бээжингийн эсрэг  хийсэн дайралтаар тайлбарлаж болно. Сэтгүүлч Дмитрий Косирев АНУ, БНХАУ-ын  худалдааны дайны хэлэлцээр төгсгөлийн шатандаа орж байгааг сануулснаас гадна  талууд Бээжингийн хувьд хатуу гэрээнд гарын үсэг зурах гэж байна гэв.  Харин одоо хятад цусны үнэр мэдэрсэн европчууд Ази тивийн идэвхгүй хөршөө дарамталж байна гэж бичжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.16 № 78 (6045)
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

4 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

5 цаг 22 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

5 цаг 35 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06