“Богд хааныг түүхээр хэлмэгдүүлсэн” гэв

2019-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Цаг үе бүхэн өөрийн нүдтэй. Юуг  яаж ч харж магадгүй. Гэхдээ уламжлал руугаа эргэж харахгүй бол  урагшилдаггүй. Бас гажуудлыг арилгахгүй бол түүх биш болно. Он цаг хийгээд түүхийн энэ хэлхээнд  хамгийн их хэлмэгдсэн хүн бол Монгол Улсын хаан, шашин төрийг хослуулан баригч VIII Богд Жавзандамба хутагт хэмээн судлаачид үздэг. Тэгвэл энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж,  УИХ, Засгийн газраас  VIII Богдын мэндэлсний 150 жилийн ойг ёслол төгөлдөр  тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэрийг гаргасан билээ. Ойд зориулж “VIII Богд Жавзандамба хутагтыг шашин, төрийг хослуулан баригч хаан хэмээхийн учир” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг  Үндэсний төв номын сангаас санаачлан  өчигдөр зохион байгуулсан юм. МУИС-ийн Түүхийн тэнхимийн доктор З.Лонжид “Богд хааны зарлигаар шинээр бүтээсэн бурхан шүтээн”, ШУА-ийн ОУХХ-ийн эрдэмтэн, доктор О.Батсайхан “1911 оны Монголын үндэсний хувьсгалын удирдагч, VIII Богд Жавзандамба хутагтын үйл ажиллагааг бодитоор үнэлэхүй” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлэв. Шашин, төрийн үйл ажиллагаа, дэг жаяг, зохион байгуулалтын талаар Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтан Б.Няммягмар “Хос ёст төрийн уламжлал”, МУИС-ийн багш, доктор Ж.Лхагвадэмчиг “Монголын бурханы шашин, Түвдийн бурхан шашны Жонан урсгалын тэргүүн IX Богд Жавзандамба хутагт”, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан “Богдын ордон дахь алба тушаал” сэдэвт илтгэлийг  хэлэлцүүлсэн юм. Тэгвэл  Үндэсний төв номын сангийнхан  Богд  хааны мэндэлсний 150 жилийн ойд зориулсан аливаа ажилд  өөрсдийн зүгээс боломжтой бүхий л хувь нэмрийг оруулахын төлөө  цаашид ч зүтгэнэ гэдгийг  тус номын сангийн захирал, МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн, яруу найрагч С.Ичинхорлоо  эрдэм шинжилгээний хурлын үеэр  мэдэгдсэн. Тус номын санд Монголын бүх Богдтой холбоотой түүхэн баримтууд хадгалагддаг. Энэ нь эрдэмтэн судлаачдын судалгаа, шинжилгээний  ажилд дөхөм болж байдаг нь эрдэмтдийн хэлэлцүүлсэн илтгэл, ашигласан ном зүй болон Үндэсний төв номын санд гаргасан үзэсгэлэнгээс  харагдаж байсан юм. Жавзандамба Агваанлувсанчой- жинямданзанванчүгбалсамбууг  таван настайд нь VIII Богдын хойд дүрээр тодруулан Монголд залж авчирсан түүхтэй. Энэ цагаас эхлэн тэрээр өөрийн амьдрал, үйл хэргийг Монголын төлөө зориулсан. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс   Манжаас  салж тусгаар тогтнолоо зарласны дараа  түүнийг Монголын шашин, төрийг хослуулан баригч эзэн хаанаар өргөмжилжээ.  Тэрээр монголчуудын  тусгаар тогтнолоо сэр­гээн мандуулах үйл хэргийг оройлон удирд­сан гавьяатай. Харамсалтай нь түүх бичлэгт Богд хааны талаар буруу ташаа мэдээллүүд  байдаг нь түүнийг түүхээр хэлмэгдүүлсэн явдал гэдгийг түүхч, доктор О.Батсайхан онцолж байна. Тухайн үед нэг намын түүхийг бичиж байж, түүнд тааруулж  эсвэл  тохируулан   улс орны түүхийг бичсэн. Энэ алдаа өнөөдрийг хүртэл явж ирсэн. VIII Богд Жавзандамбын талаарх буруу ташаа үзэл ойлголт нэг мөр болж чадаагүй. Уран зохиол, уран сайхны кинонд сөргөөр дүрсэлсэн нь хүмүүсийн сэтгэл зүрхэнд хадагдаж үлдсэн. Ойлгох нэгэн байхад эргэлзэх хүн ч  өчнөөн. Түүнчлэн англи хэлээр орчуулагдсан ном бүтээлд гэхэд бурхан шашны тэргүүн гэж оруулсан байдгаас биш шашин, төрийг хослуулан баригч Монголын эзэн хаан байсан талаар дурдагдаагүй. Ардын хувьсгалд оруулсан хувь нэмэр, их үйл хэрэгт оройлон оролцсон гавьяаг нь огт оруулаагүй. Иймд тэр алдааг засах, Богд хааныг түүхээр хэлмэгдүүлснээ цагаатгах  хэрэгтэй. Тиймээс Богд хааны мэндэлсний  150 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх нь XX зууны түүхийн балархай хэсгийг илүү тодруулж, үндэсний эх оронч үзэл, ухамсрыг сэргээн мандуулахад чухал ач холбогдолтой гэж судлаач, түүхчид ярьж байна. Тухайлбал, Богд хааны зарлигаар бүтээлгэж байсан бурхан шүтээн одоо хаана хэрхэн хадгалагдаж байгааг тодруулах нь нэн чухал. Орос руу авч гарсан, өнөөг хүртэл устаж үгүй бололгүй аль нэг хийдэд нь залагдаж байж мэдэх бурхан шүтээний сураг сонсогддог ч судлагдаагүй байна. Мөн Богд хааны ордонд алба тушаал хашиж байсан хүмүүсийн ажил үүр­гийн хуваариас эхлээд хэн ямар ажил гүй­цэт­гэж байсан нь сонирхолтой түүх юм. Гандантэгчэнлин хийдээс энэ хүмүүсийн талаар тодруулж өдгөө  заримынх нь үр хүүхэдтэй холбогдсон байна. Богд хааны зүгээс анхаарал тавьж заавал гүйцэтгүүлж байсан  ус гол, уул овооны тахилга  гэж бий. Тэр бүхэн нь тус тусдаа учиртай, тухайн нутгийн ард түмний зан заншилтай холбоотой, ус нутаг, байгаль орчныг хамгаалахад чухал ач холбогдолтой юм. Иймээс цаашид  VIII Богд Жавзан­дамбын талаар гүнзгийрүүлэн судалж, тодруулах зүйл олон байгааг, түүнлэн их хааны тухай  ном зохиолоос  гадна уран сайхны  кино бүтээж, түүхээ сурталчлах нь илүү чухал гэсэн саналыг  эрдэм шинжилгээний хуралд оролцогчид дэвшүүллээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.16 78 (6045)
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

2 цаг 48 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

3 цаг 3 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

3 цаг 3 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13