Монголд тариалсан Солонгос сортын гүзээлзгэнийг Имартад худалдана

2019-04-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Сүүлийн жилүүдэд ард иргэд хүнсний аюулгүй байдалд ихээхэн анхаарах болсон. Ялангуяа импортоор орж ирдэг жимс жимсгэнэ, хүнсний ногоонууд тээвэрлэлтийн шаардлага хангаж байгаа эсэх,  түүний аюулгүй байдалд ихээхэн санаа зовнидог. Учир нь бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнтэй харьцуулахад амт чанараа амархан алдаж, гэмтэж муудах магадлалтай байдаг. Түүнийхээ хэрээр чанарын шаардлага хангасан эрүүл жимс жимсгэнэ зах зээл дээр маш өндөр үнээр худалдаалагдах тохиолдол бий. Тэгвэл “ИМАРТ ХАЙПЕРМАРКЕТ ЭХ ОРОНДОО ТАРИАЛСАН, САЙН ЧАНАРЫН СОЛОНГОС СОРТЫН ГҮЗЭЭЛЗГЭНИЙГ МАШ ХЯМД ҮНЭЭР, ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛ ТАСРАЛТГҮЙ ХЭРЭГЛЭГЧИДДЭЭ ХҮРГЭХЭЭР БОЛЖЭЭ.” Имарт хайпермаркет “Монгол хүн та 100 наслаг” уриан дор хэрэглэгчиддээ хэзээд эрүүл, чанартай хүнсний бүтээгдэхүүнийг хүргэхийг зорин ажилладаг ба энэ удаад Солонгос сортын гүзээлзгэнийг эх орондоо тариалж буй “Агро альфа” ХХК-тай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. “Агро альфа” ХХК нь нийт 6,250 метр квадрат талбайд гүзээлзгэний аж ахуйг дагнан эрхэлж байгаа ба 40 гаруй жилийн туршлагатай, мэргэжлийн Солонгос агрономичийн хамтын хүчээр Солонгосын “Цасны үнэр” сортын гүзээлзгэнийг эх орныхоо газар нутагт, жилийн дөрвөн улирал тасралтгүй тариалан зөвхөн Имарт хайпермаркетад нийлүүлэхээр болжээ.   Монголынхоо газар нутагт тариалж байгаа учраас импортын татвар, тээвэр гэх мэт ямар нэгэн нэмүү өртөг шингээгүй маш хямд үнээр хэрэглэгчдийн гарт шууд хүрэх боломжтой болж байна. Тодруулбал БНСУ-аас импортлогдон худалдаалагддаг солонгос гүзээлзгэнээс амт чанар илүү төдийгүй үнийн хувьд түүний тал үнээр худалдаалагдах юм байна.
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

4 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

5 цаг 23 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

5 цаг 36 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06