Ц.Мөнхбаяр:Гутаан, бадраахын алин болохыг ерөнхийлөгч та болгоо

2014-08-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг шаардаж, Төрийн ордонд галт зэвсэгтэй нэв­тэрсэн “Гал үндэстэн” холбооны гишүүд Дээд шүү­хийн тогтоолыг сон­соод дөрвөн сар өнгөрч байна. Тэдний нэг болох С.Дашцэрэнг саяхан эрүүл мэндийн шалтгаанаар ялаас чөлөөлсөн юм. Харин Ц.Мөнхбаяр нар Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гом­­дол гаргаснаас гадна Ерөнхийлөгчид за­хи­дал бичжээ. Тэрээр захидалдаа Шүүх бай­гууллага хууль зөрч­сөн Засгийн газрын үйлдлийг хамгаалж, газар нутгийнхаа төлөө Монгол Улсын иргэний хувиар тэмцсэнийнхээ төлөө хилс яланд унагаасан хэмээн онцолжээ. Захидлыг сийрүүлэхэд, “Монгол Улсын Ерөн­хийлөгч Цахиагийн Элбэгдорж танаа, Гомдол, хүсэлт өргөн мэдүүлэх нь

Таны амгаланг айлтгая.

Бид Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, оршихуйн үндэс газар нутгийн бүрэн бүтэн байдалд тулгарсан аюул, гэмт халдлагыг няцаан гарцаагүй байдалд, аргагүй хамгаалалт хийж таслан зогсоосон. Гэтэл манай шүүх эрх мэдэлтэнд тал засан хилс гүжирдэж ял тулгаснаар бид шоронд хоригдож байна. Энэ тухай олныг үл нуршин шүүхэд гаргасан гомдлыг хүргүүлж буйг та тогтоож болгооно уу. Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Монгол Улсын Эрүүгийн хуулийг зөрчсөн Засгийн газрыг илт хууль бус эс үйлдэхүй, үйлдэл, гэмт халд­лагыг шүүх хамгаалан өм­гөөлж Монгол Улсын нэрийн өмнөөс улс үн­­дэстний язгуур эрх ашиг, хүн төрөлхтний нийтлэг эрх ашигт харш шийдвэр гаргасанд бид нэн харамсаж байна.

Эрхэм Ерөнхийлөгч өө.

Бидэнд байгуулсан гавъяа үгүй. Бидэнд үйлдсэн гэм үгүй. Монгол хүн бүрт заяамал иргэний журамт үүргээ биелүүлэв...Гутаан, бадраахын алин болохыг эрхэм та мөргүй оюунаар болгоон шийднэ үү.

Гомдол, хүсэлт өр­гөн мэдүүлсэн хил­сээр хоригдож буй Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Б.Төмөрбаатар” гэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 18 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 30 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 36 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин