“Чингисийн цавчилт” хочит тулаанч Ж.Нарантунгалагийн талаарх онцлох баримтууд

2019-04-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Филиппиний Манила хотноо өчигдөр /04.12/   хөнгөн жингийн дэлхийн аваргын төлөө тулаанч Ж.Нарантунгалаг  Австралийн тулаанч Мартин Нгуентэй тулалдсан. Ж.Нарантунгалаг гавьяат энэ удаа ялагдсан ч түүний талаарх онцлох баримтуудыг хүргэж байна. 1. Ж.Нарантунгалаг 1975 оны арванхоёрдугаар сарын 16-нд Булган аймгийн Бугат суманд төрсөн. Өдгөө 44 настай. Биеийн жин 70 кг, биеийн өндөр 1 метр 73 см. 2.  Тэрээр 2014-2015 оны хооронд уг жингийн дэлхийн аварга хэмээх бүсийг эзэмшиж байсан ба 2004 оноос хойш нийт 19 тулаанд орж 14 ялаад байгаа юм. 3. Ж.Нарантунгалаг эхнэр, хоёр охин, нэг хүүгийн хамт амьдардаг. 4. Тулааны спортоос төрсөн анхны гавьяат маань"Тариан түрүү өндөр ургах тусмаа бөхийдөг" хэмээх үгийг хэлэх дуртай. 5.Ж.Нарантунгалаг багадаа кикбокс, жүдо, жиү-жицү, бокс зэрэг спортын олон төрлөөр хичээллэдэг байсан. Гэхдээ аль нь ч түүний сэтгэлийг холимог тулааны спорт шиг татаж чадаагүй гэдэг.2003 онд болсон холимог тулааны "Mongolia fighting" тэмцээний 93 кг-д аваргалж, амжилтын салхиа хагалснаар энэ спортод эргэлт буцалтгүйгээр хөл тавьжээ. 6."Чингисийн цавчилт" хочийг түүнд Д.Дагвадорж аварга өгсөн 7. Тэрээр "К-1" холбооны анхны тулаанаа аварга асан А.Клаустай хийхдээ өдгөө "Чингисийн цавчилт" хэмээн алдаршсан өшиглөлтөө хийсэн юм. Ж.Нарантунгалаг гавьяат хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Чингисийн цавчилт" хэмээн дуудуулж, хүндлэгдэх сайхан байдаг ч Чингис хааны маань нэр хүнддэх вий гэж битүүхэн эмээж явдаг. Тиймээс багынхаа Тунгаа нэрээрээ л дуудуулж, дэвжээнд гардаг" хэмээн өгүүлсэн. 8."Legend FC" холбооны аварга цолоо хамгаалах тулаанаа 2013 онд Японы К.Андотой хийхдээ хөлөө хугалж, аваргын бүсээ алдсан юм. Хөлөө хугалан, шагайгаа мулталж, шөрмөсөө сунгасан түүнд зарим эмч "Дахин тулаан хийх боломжгүй" гэж хэлсэн гэдэг. Эх сурвалж:www.polit.mn
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

25 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

5 цаг 43 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

5 цаг 56 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06