Т.САЙХАН
Дархан цаазат Богдхан ууланд түймэр гарсан дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр /04.13/ 11:17 цагт ирсэн байна. Түймэр нь Богд Уулын Соёмботой ууланд шар өвс шатаасны улмаас түймэр гарсан талаар албаныхан мэдээллээ. Дуудлагын дагуу нийслэлийн Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65, 26, 29, 18, 34 дүгээр анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 65 алба хаагч, 12 техник хэрэгсэлтэйгээр ажилласан. Түймрийг 12:40 цагт цурманд оруулж, шуурхай ажилласны үр дүнд богино хугацаанд бүрэн унтраагаад байна.
Эх сурвалж:www.polit.mn