ЭЗХАХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ангел Гурриа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд захидал илгээв

2019-04-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ангел Гурриа Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд 2019 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр илгээсэн захидлыг албан бус орчуулгаар толилуулж байна. Уг захидалд Хүндэт Ерөнхий сайд танаа, Миний бие 2019 оны гуравдугаар сарын 21-ний өдөр Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага (OECD)-ын Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний хурлын үеэр батлагдсан Монгол Улсын авлигын эсрэг тэмцлийн талаарх мониторингийн тайланг танд хүргүүлж буйдаа баяртай байна. Тайлан нь Монгол Улсын Авлигатай тэмцэх газар (IAAC) - ын үйл ажиллагаа эрс сайжирсныг сайшаан хүлээн авч байна. Үүнтэй зэрэгцэн Авлигатай тэмцэх газрын өдөр тутмын үйл ажиллагаанд олон төрлийн асуудал тулгарч буйг тэмдэглэж байна.  Сүүлийн үед Авлигатай тэмцэх газрын хараат бус, бие даасан байдалд заналхийлж, хуулиар олгогдсон эрх, үүргээ биелүүлэхэд нь хөндлөнгөөс саад учруулах оролдлогуууд гарч буй нь Монгол улс авлигаас ангижрах зорилгодоо хүрэхэд санаа зовниход хүргэж байна. Тайлан нь Авлигатай тэмцэх газар өөрийн эрх үүргээ аливаа зүй бус нөлөөллөөс ангид гүйцэтгэх боломжоор хангагдах ёстой гэж дүгнэж байна.  Монгол Улс нь Авлигатай тэмцэх газрын даргын албан тушаалаа хаших хугацаа зэрэг хараат бусаар бие дааж ажил үүргээ гүйцэтгэх баталгааг хатуу баримтлах ёстой. Мөн Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг шударга, ил тодоор сонгон шалгаруулж, хариуцлагатай  ажиллуулахыг зөвлөж байна. Тайлан нь Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, авлигын эрсдэлтэй салбаруудыг зорилгоо болгосон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдсаныг сайшаан хүлээн авч байгаа бөгөөд хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагууд нь  авлигын эсрэг шинэтгэлийг ахиулахад Авлигатай тэмцэх газрыг дэмжиж, хамтран ажиллахыг уриалж байна. Цаашлаад Монгол Улсын Засгийн газрыг иргэний нийгмийн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллахыг  зөвлөж байна. Монгол Улс цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлж, хөрөнгө орлогын мэдүүлгийн системээ сайжруулсан нь магтууштай үйл явдал юм. Гэвч Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн хамрах хүрээг хязгаарлаж, өрсөлдөөнгүй худалдан авах ажиллагааны тоо өссөн асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэж байна. Түүнчлэн төрийн албаны улс төржсөн байдал, томилгоонд гардаг хууль бус үйлдлүүд болон улс төрийн өөрчлөлт гарах бүрт албан хаагч нар өөрчлөгддөг асуудлууд санаа зовоосон хэвээр байгааг онцолж байна. Тайлан нь Монгол Улсын Эрүүгийн хуульд хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг шинэ ойлголтуудыг оруулсныг эерэг дэвшил гэж үзэж байгаа бөгөөд цаашид олон улсын авлигын эсрэг стандартад нийцүүлэн, илүү сайжруулахыг зөвлөж байна. Монгол Улс шүүгч, прокуроруудын хараат бус, шударга байдлыг хангах, тэдгээрийн үйл ажиллагаанд улс төрийн болон гадны аливаа хэлбэрийн нөлөө оруулахгүй байх орчинг бий  болгохын тулд шүүх, хууль сахиулах байгууллагын шинэтгэлд төвлөрч ажиллах ёстой. Монгол Улс хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтны авлигын том хэргүүдийг шийдвэрлэж, олон тооны эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгаж буй нь хууль сахиулах их хүчин чармайлтынх нь илрэл мөн. Гэвч Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн системчилсэн хяналт шалгалт, үүссэн байж болзошгүй зөрчлийг үргэлжлүүлэн шалгах ажлыг эрчимжүүлэх шаардлагатай.  Түүнчлэн авлигын том хэргүүд, өргөн тархсан ашиг сонирхлын зөрчлийн асуудлуудыг анхаарч авч үзэх, олон төрлийн эх сурвалж, задлан шинжилгээний арга хэрэгслүүд ашиглан өндөр түвшний, авлигын хэргүүдийг илрүүлэх, мөрдөх, яллах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна. Тайлан нь мөн улс төрийн түвшний авлигын өндөр эрсдэлүүдийн талаар зөвлөмжүүд өгсөн бөгөөд Монгол Улсыг нэн яаралтай улс төрийн намын санхүүжилтийг зохицуулах эрх зүйн цогц орчныг бий болгож, үр дүнтэй хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг шаардаж байна. Миний бие Монгол Улсын холбогдох байгууллагууд ялангуяа тус мониторингийн Үндэсний зохицуулагчаар ажилласан Авлигатай тэмцэх газарт энэхүү тайланг бэлтгэхэд хамтран ажилласанд талархал илэрхийлэхийг хүсэж байна. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага цаашид Монгол Улстай үр дүнтэйгээр хамтран ажиллахдаа баяртай байх болно. Хүндэтгэсэн,Ангел Гурриа  Хэнд: Ноён Ухнаагийн Хүрэлсүх Хувийг: Монгол Улсаас Франц Улсад суугаа элчин сайд Авирмэдийн Баттөр,Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, Тэргүүн комиссар Хүрэлсүхийн Энхжаргал гэжээ. Эх сурвалж:www.polit.mn
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

26 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

5 цаг 44 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

5 цаг 57 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06