"Зүүнбаян рэйфанери” VS Нийслэлийн байгаль орчны газар

2019-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Туулын бургасыг хядаж байгаа асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод байна.  Тэгвэл өнөөдөр /04.12/ "Зүүнбаян рэйфанери” компанийн удирдлагууд мэдээлэл хийлээ. "Зүүнбаян рэйфанери” компанийн захирал О.Сайнбаяр:  -Нийт 33 тэрбум төгрөгийн төсөл. Одоогийн байдлаар 16.7 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Нийт 20-30 залуусын хөрөнгө нийлүүлж эхэлсэн төсөл. Бидний ганц хэлээд байгаа зүйл нь нэг улстөрч гарч ирээд цуцал гэж болохгүй шүү дээ. Ганц компани руу дайрахаа л больчих хэрэгтэй байна. Энэ газрыг 2008 оны наймдугаар сарын 8-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас авсан юм билээ.  Бидний хэдэн залуус 2013 оноос аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлэхээр эхэлсэн. Их тэнгэр аялал жуулчлалын цогцолборыг барихын тулд нэлээд хэдэн газар судалсны үндсэн дээр дэд бүтэц, бүх зүйл нь байгаа, нийслэлээс холгүй тул уг газрыг сонгож, газар эзэмшигч компанийн захирал болох С.Уламбаяр гэдэг хүнтэй танилаараа дамжуулан уулзаж, төслөө танилцуулсан. А даалгавар, холбогдох техникийн нөхцөл зэрэг бүх зүйлийг нь хууль журмын дагуу бүрдүүлэн, ажлын зургаа зохих ёсны газруудаар батлуулж, албан ёсны, ном журмын дагуу үйл ажиллагаагаа 2014 оноос эхэлсэн. Бургас хядсан асуудал дээр бид байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, дүгнэлтийг гаргуулж, Нийслэлийн байгаль орчны газарт хандан бүтээн байгуулалттай холбоотой бургасыг холдуулах шаардлагатай байгаа хүсэлтийг өгч, бургасны нөхөн төлбөр хэмээн 11 163 420 төгрөгийг байгаль орчин нөхөн сэргээх төлбөрт төлөх бичиг ирсэн. Үүнийг нь тушаасан. Мөн энэ асуудлаар нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга байр сууриа илэрхийлжээ.  Тэрээр“Бид бургас огтлох зөвшөөрөл олгоогүй. 2014, 2017 онд Богд уулын захиргаанаас ирүүлсэн тоотын дагуу хохирлын үнэлгээ тооцож, тус компанид хүргүүлсэн. Улмаар торгууль тавьж, газрын зөвшөөрийг нь цуцалсан байдаг. Энэ компани Ойн хуулийг зөрчсөн.   Түүнчлэн тус компани 2017 онд дээрх зөрчлөө дахин гаргаснаар барахгүй илүү том газрын буюу 0.6891 га газрын бутыг сүйдэлсэн байна. Иймд дахин 11.1 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ. Тус компани Богдхан уулын дархан цаазат газарт эдгээр нөхөн төлбөрийг төлснөөр үйл ажиллагаа явуулах эрхтэй болохгүй гэжээ. Эх сурвалж:www.polit.mn
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

25 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

5 цаг 44 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

5 цаг 57 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06