Б.Ууганбаяр: Гамшгийн сургуулилтад оролцоогүй бол хариуцлага тооцно

2019-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Нийслэлийн онцгой байдлын газарт Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Б.Мягмардорж нар гамшгийн үед иргэдийн бэлэн байдлыг хангах, мэдээллээр бүрэн хангах талаар сэтгүүлчдэд сургалт явууллаа. Улаанбаатар хотод газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байгаа энэ үед гэнэтийн аюул занал, нөхцөл байдал, цагийн байдалтай уялдуулж бүх нийтийг хамарсан гамшгаас хамгаалах сургалтыг Онцгой байдлын ерөнхий газраас дөрөвдүгээр сарын 24-26-нд зохион байгуулах гэж байна. Мөн энэ сарын 25-нд албан байгууллага, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагаа 10:00 цагаас эхэлнэ. Энэ өдөр өглөөний 07:00-09:30 цагийн хооронд нийслэлийн замын хөдөлгөөнийг хязгаарлахаас гадна Улаанбаатараас орж, гарах хөдөлгөөнийг түр зогсоохоор болжээ. Тиймээс гурван цагийн хугацаанд иргэдийг хүлээцтэй байхыг хүссэн юм. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “08:00 цагт зарлан мэдээллийн дохиог нийслэл даяар дуугаргаснаар гамшгийн сургуулилт эхлэх тул дохио сонссон эсэхээс үл хамааран орон байрнаасаа гарч, аюулгүйн талбайд цуглана. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан 111 аюулгүйн талбай байдаг. Иргэд энэ талбайд цугларах ёстой. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад бүх хүн оролцох ёстой тул цэцэрлэг, сургууль, албан байгууллагын ажил эхлэх цагийг хойшлуулсан. 09:30 цагаас эхлэн замын хөдөлгөөн хэвийн болж, албан байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Сургуулилтад хүн бүр оролцох ёстой. Хэрэв энэ арга хэмжээнд оролцоогүй аж ахуйн нэгж, хувь хүн, албан байгууллагад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Тиймээс бүх хүнийг идэвхтэй оролцохыг хүсч байна” гэсэн юм. Эх сурвалж www.polit.mn
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

26 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

5 цаг 44 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

5 цаг 57 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06