Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны дунд шатны сургалтыг зохион байгуулав

2019-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Авлигатай тэмцэх газраас тавьсан хүсэлтийн дагуу НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба болон Дэлхийн банкны хамтарсан түншлэл болох СтАР буюу “Хулгайлагдсан хөрөнгийг буцаах санаачилга”-ын төлөөлөгчид Монгол Улсад хүрэлцэн ирж, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны дунд шатны сургалтыг 2019 оны 4 дүгээр сарын 8-11-ний өдрүүдэд “Олон нийтийн төв”-д амжилттай зохион байгууллаа. Сургалтад Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Улсын Ерөнхий Прокурорын газар, Нийслэлийн Прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монголбанкны Санхүүгийн мэдээллийн алба, Гаалийн ерөнхий газрын албан хаагчид хамрагдаж, мэдлэг боловсролоо дээшлүүлэв. “Эрх зүйн шаардлагууд: Хөрөнгө царцаах, хураах”, “Хөрөнгө буцаах олон улсын хамтын ажиллагаа”, “Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа: Ахисан түвшний арга хэрэгслүүд” гэсэн үндсэн 3 том сэдвийн хүрээнд хөрөнгө царцаах эрх зүйн зохицуулалт, иргэний/эрүүгийн арга замууд, бусад улс орнуудын зохицуулалтыг харьцуулах, хуулийг дотооддоо болон олон улсад хэрэгжүүлэх, прокурорын зүгээс шаардах бичиг баримтууд, шүүхэд танилцуулах мэдээлэл зэрэг асуудлаар СтАР санаачилгын зөвлөх Найжел Марк Бартлетт, Жонаттан Пол Бентон нар сургалтыг удирдан явууллаа. Сургалтад оролцогчид албан бус эрх зүйн харилцан туслалцааны хүрээнд гадаадад хэрэг нээх хүсэлтийг илгээх, албан эрх зүйн харилцан туслалцааны шугамаар хөрөнгө хураах ажиллагааг хэрэгжүүлэх, санхүүгийн профайл ашиглах, цахим шилжүүлгүүдийг хянах, компанийн мэдээллүүдийг задлан шинжлэх, бэлэн мөнгийг мөрдөх зэрэгт суралцаж, өмнө буюу 2018 оны 10 дугаар сард зохион байгуулсан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны анхан шатны сургалтаар олж авсан мэдлэгээ улам батжуулж, гүнзгийрүүлэв. Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн албан хаагчид бэлтгэхэд Авлигатай тэмцэх газар онцгой анхаарал хандуулан, олон улсын түвшинд тодорхой санал, санаачилга гарган ажиллаж байгаа билээ. Эх сурвалж: iaac.mn
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

27 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

5 цаг 45 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

5 цаг 58 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06