А.Баярцэцэг: Холливудын шилдэг 16 уран бүтээлч манай улсад ирнэ

2019-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Мисс, жүжигчин А.Баярцэцэгтэй “Холливуд Монголд” төслөө танилцуулж байх үеэр нь цөөн хором ярилцлаа. -“Холливуд Монголд” төслийг эх орондоо зохион байгуулах нь Монголын кино урлаг дэлхийн тавцан руу ойртох нэг алхам болно гэж харж байна. Таны хувьд ч ийм бодол тээж энэ удаагийн наадмыг зохион байгуулж байгаа байх? -Дэлхийн алдартай уран бүтээлчдийг эх орондоо урьж, олон улсын наадам зохион байгуулна гэдэг мэдээж Монголын кино урлагийг дэлхийд сурталчилахад тодорхой хэмжээний түлхэц болно. Энэ наадмын хүрээнд Холливудын 16 уран бүтээлч манай улсад ирнэ. Харин наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр 10 жилийн ойгоо тэмдэглэж буй “Өргөө” кино театр ажиллаж байна. Мөн хамтран зохион байгуулагчаар “Үндэсний брэндийн бодлогын зөвлөл”, “Green Travel”, “Хөх тавилан”  кино групп гээд олон байгууллага дэмжиж байгаа. -Та анх кино наадам зохион байгуулах санаагаа номноос олсон гэж ярьсан. Тодруулж болох уу? -Лос-Анжелест байхдаа би нэг номын дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг байсан юм. Нэг удаа Ивана Чаббак зохиолчийн “Жүжигчний хүч” номыг уншсан. Үнэхээр гайхалтай бүтээл санагдсан. Энэ номыг орчуулаад монгол уран бүтээлчиддээ уншуулахсан, тэгвэл их зүйл сурна даа гэсэн бодол төрж эхэллээ. Хүсэлдээ хөтлөгдөөд зохиолч Ивана Чаббактай холбогдсон юм. Гэтэл “Хэрэв энэ номыг монгол хэл дээр орчуулбал би өөрөө очиж үнэгүй сургалт хийе” гэсэн. Мэдээж уран бүтээлч хүний хувьд энэ боломжийг алдахыг хүсээгүй. -Зохиолч Ивана Чаббакийн тухай мэдээлэл өгөөч? -Дэлхийн кино урлагийн салбарт их нэртэй уран бүтээлч. Брэд Питтээс эхлээд Холливудын шилдэг жүжигчдийн дасгалжуулагч багшаар ажилладаг юм билээ. Ийм мундаг хүн манай оронд ирэх болсонд үнэхээр баяртай байна. Манай уран бүтээлчид ч идэвхитэй оролцоно гэдэгт итгэлтэй байна. -Наадмын үеэр зохиолчийн шинэ номын нээлт болно гэж сонссон? -Зохиолчийн “Дүр бүтээх увидас” номын нээлт болох юм. Энэ ном Лос-Анжелест шилдэг борлуулалттай номын тоонд ордог. Номын орчуулагчаар М.Дэлгэр эгч ажиллаж байна. Харин мэргэжлийн төвшинд гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар багш, УДЭТ-ын  жүжигчин С.Болд-Эрдэнэ нар зөвлөхөөр ажиллалаа. “Дүр бүтээх увидас” ном 24 бүлэг сэдвээс бүтэж байгаа. Манай уран бүтээлчдэд гарын авлага болохуйц шилдэг бүтээл нэгээр нэмэгдлээ. -Кино наадам гэхээр үзэгч, уншигчид шилдэг кино шалгаруулна гэж ойлгоод байдаг? - "Холливуд Монголд" наадмын онцлог нь шилдэг кино уран бүтээл шалгаруулах биш. Зөвхөн дэлхийн хэмжээний кино бүтээгчдээс урьж, туршлага судлах зорилготой бөгөөд цаашлаад тэдгээр дэлхийн "А" зэрэглэлийн уран бүтээлчтэй хамтран ажиллах боломж, гарцыг хайж байна. Энэхүү наадмыг мэргэжлийн өндөр төвшинд зохион байгуулж,  уламжлал болгон хоёр жил тутамд нэг удаа хийхээр төлөвлөсөн. -Таны хувьд кино наадмын ажлаас өөр ямар уран бүтээлд анхаарал хандуулж байна? - Төрийн шагналт, зохиолч Д.Норов гуайн “Хөх тавилан” туужаас сэдэвлэсэн “Хөх тавилан” кино маань удахгүй нээлтээ хийнэ. Энэ бүтээлд гол дүрийн бүсгүй болох Бадамцэцэгийн дүр дээр ажиллалаа. Зохиолын хувьд үнэхээр гайхалтай, хүний дотоод сэтгэлийг хөндөхүйц юм билээ. Үүнээс гадна кино зураг авалтыг ээж, аавын минь төрсөн нутаг болох Говь-Алтай аймагт хийсэн. Мөн уран бүтээлчдийн багт гавьяат жүжигчин А.Гүрсэд, Ш.Дэлгэржаргал гээд Монголын кино урлагийн мундаг ахмад уран бүтээлчдээс гадна УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, залуу жүжигчин Б.Шинэбаяр зэрэг чадварлаг уран бүтээлчидтэй хамтарч ажилласандаа баяртай байна. -Таны хувьд олон улсын кинонд тоглож багагүй туршлага хуримтлууллаа? -“Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцсоныхоо дараа “Мулан” киноны шалгаруулалтад орсон. Мөн Стивен Сигалын шинэ бүтээлийн шалгаруулалтад тэнцсэн, “Марка Поло-2” кино  гээд таны хэлснээр залуу уран бүтээлчийн хувьд чамлахааргүй туршлага хуримтлуулж байна. Киноны салбар бол миний багын мөрөөдөл. Мөрөөдлийнхөө үзүүрээс атгаж байгаадаа баяртай байна. Гэхдээ би ганцаараа биш, болдог бол Монголынхоо бүхий л уран бүтээлчидтэй хамт урагшлахсан. Үүнийхээ эхлэлийг “Холливуд Монголд” төслөөрөө эхлүүлнэ гэж зорьж байна. Эх сурвалж: www.polit.mn
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

2 цаг 55 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

6 цаг 15 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

10 цаг 20 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

10 цаг 20 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

10 цаг 20 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

22 цаг 42 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин