“Хонгил”-ын прокурор, шүүгчид хятадын компанийг хамгаалж иргэдийг дарамталжээ

2019-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.БЭХ Хуульч Д.Түвшин Монголд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын иргэн Ван Ши Паны “Хун Юн Син Хан” компанитай холбоотой өөрийн эрх зөрчигдсөн талаар “Үндэсний мэдээллийн төв”-д  мэдээлэл хийлээ. Тус компани Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг “Цайрт минерал” компанийн тээвэр хариуцсан туслан гүйцэтгэгч, Хан-Уул дүүргийн XIII хороонд хайрга, дайрганы, Төв аймагт цементийн үйлдвэртэй. Д.Түвшин 2018 оны дөрөвдүгээр сараас  хайрга, дайрганы үйлдвэрт менежерээр ажилд орсон. Энэ хугацаанд компанийн захирал Ван Ши Пан нь Өвөрмонголын иргэн Сарнайтай хөрөнгийн асуудлаар маргаж, түүндээ Д.Түвшинг холбон буруутгаж, сүүлдээ   25-35 насны гурван монгол залууг хөлслөн түүний амь насанд халдах оролдлого хийж байсан гэв. Энэ асуудлаар тэрээр Хан-Уул дүүргийн цагдаагийн I, II хэлтэс, прокурорт гомдол гаргаж жил тойрон хөөцөлдсөн. Нийслэлийн Улсын ерөнхий прокурорт ч өргөдөл гаргасан ч шийдэж өгөөгүй. Өнөөдөр энэ байдлыг авч үзэхэд  “Хонгил” гээч зүйл жирийн иргэд бидэн дээр ч хэрэгжиж байж гэсэн дүгнэлтэд хүрч байна. Энэ хэргийн ард төрийн өндөр албан тушаалтан, хууль  хяналтын байгууллын нөлөө бүхий хүмүүс байх магадлалтай. Учир нь  “Хун Юн Син Хан”компани 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулахдаа  татварт  нэг ч төгрөг төлөөгүй. Монгол Улсын хууль тогтоомжид заасан квотыг биелүүлээгүй. Одоо тус компани Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын иргэн Жастин Каплагийн  “Саус Гоби Сэндс” компанид нүүрс хуулалтын ажил гүйцэтгэдэг. “Саус Гоби Сэндс”-ийн уурхай хариуцсан даргаар Улсын ерөнхий прокурор асан  Д.Дорлигжавын  үед прокурорт өндөр албан тушаал хашиж байсан н.Мөнхбат ажилладаг. Тэгвэл Д.Түвшингийн гаргасан гомдол дээр Хан-Уул дүүргийн прокуророор ажиллаж байгаад  Нийслэлийн  хяналтын прокурор болсон, “60 тэрбумын бичлэг” эвлүүлэг байсан гэж хэвлэлд ярилцлага өгч, хамгаалж байсан  Ж.Ариунаа голлон оролцож байгаа. Мөн Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч н.Мөнхнаран хэрэг бүртгэхээс татгалзаж, гэмт хэрэгнтүүдийн гар хөл болж байсан гэдгийг тэрээр дурдлаа. Эх сурвалж: www.polit.mn
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

45 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

6 цаг 3 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

6 цаг 16 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06