Хөрөнгө оруулалтын хуульд хэн, хэн ашиг сонирхлын зөрчилтэй вэ?

2013-09-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Н.ЗАЯА

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжжээ. Энэ хуулийг ирэх долоо хоногт эхлэх ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөсөн. Уг хуулийн төсөлд хөрөнгө оруулагчдыг дотоод, гадаад гэж ялгалгүй таван тэрбумаас таван их наяд хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн компаниудыг 10-15 жилийн хугацаанд бүх төрлийн татвараас тодорхой хэмжээгээр чөлөөлөхөөр тусгажээ. Мөн дээр дурдсан ангилалд багтах компаниудын охин компани  үүнд хамаарах аж. Энэ нь томоохон бизнес эрхэлдэг, тодруулбал улстөрчдийн хувийн бизнестэй холбоотой болох юм. Тэгэхээр УИХ-ын зарим гишүүний ашиг сонирхол зөрчилдөж байна. Хэрэв энэ хууль батлагдвал УИХ-ын гишүүдээс хэд нь ашиг сонирхлын зөрчилтэй болох нэрсийг гаргав. Ашиг сонирхлын тухай хуулийн дагуу эдгээр гишүүд хуулийн хэлэлцүүлэгт оролцож санал өгөх, дэмжих эрхгүй гэсэн үг. Хуулийн төслийг  Монголын томоохон 20 гаруй компани лообийдож буй гэх. УИХ-ын гишүүдээс харахад ч 20 орчим нь томоохон компанийн эзэд байна. Тэд хувийн компаниараа овоглож олонд танигдсан байдаг бөгөөд эхний хэдийг дор жагсаав.

“Ажнай” корпорацийн Д.Бат-Эрдэнэ, “Алтай Холдинг”-ийн Сү.Батболд, “Женко” Х.Баттулга, “АПУ”-ийн Г.Батхүү, “Бридж” Д.Ганхуяг, “Голомт”-ын Л.Болд, “Монроуд”-ын Б.Гарамгайбаатар, “Хурд”-ын Б.Чойжилсүрэн “Монгол Тамхи Со”-ийн Ц.Дашдорж, “Бодь”-ийн  М.Зоригт, “Монгол шуудан”-ийн ТУЗ-ийн дарга асан Д.Зоригт, “Мон Уран”-ны Б.Наранхүү, “МАК”-ийн Н.Номтойбаяр, “НИК”-ийн О.Содбилэг. “Залуу Монгол”-ын М.Сономпил, “МCS”-ийн Л.Энх-Амгалан, “Монос”-ын  Л.Эрдэнэчимэг.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21