Дайнд оролцсон баатруудын гавьяаг мөнхжүүлнэ

2014-08-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Халхын голд дөрвөн сарын турш үргэлжилсэн  дайн Монгол, Зөвлөлтийн армиудын ялалтаар  дууссаны 75 жилийн ойг энэ сард тэмдэглэн өнгөрүүлнэ. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын болон Батлан хамгаалах салбар комиссын ажлын хэсгийнхэн өчигдөр мэдээлэл өгөв. Халхын голын байлдаанд эрэлхэг гавьяа байгуулсан БНМАУ-ын гарамгай баатар Л.Дандар,Ц.Олзвой, Л.Гэлэгбаатар,Б.Дорж нарын мэндэлсний 100 жилийн ойг төрөлх нутгуудад нь тэмдэглэн мөнхжүүлж, хөшөө дурсгалыг нь босгож, “Нэгэн зууны баатар хөвгүүд” түүхэн баримтат киног бүтээжээ. Мөн дайнд оролцож явсан ахмад дайчдад байр, хоёр сая төгрөгийн буцалтгүй тусламж өгч байгаа гэдгийг албаны хүмүүс хэллээ. Халх голын дайн, ахмад дайчдын алдар гавьяаг залуу үеийнхэнд таниулахын тулд Орос, Монголын нутгаар “Тугийн аялал”, “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялал, уулзалт өдөрлөгийг хоёр орны залуус хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ сарын 23-нд албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлэх ялалтын 75 жилийн ойн арга хэмжээний явцад Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, танкийн бригадын дурсгалын хөшөөнүүдийг сэргээн завсарлах ажлыг Орос-Монголын хамтарсан байгууллага, хувийн хэвшлийн өмч хөрөнгөөр хийж байгаа юм. Ирээдүй хойч үеийнхэндээ эх орон тусгаар тогтнолын үнэ цэнийн талаар мэдлэг олгохын тулд сурагчдын дунд “Халх голын байлдааны ялалтыг хэн сайн мэдэх вэ”, эссе бичлэг, гар зургийн уралдаан зарласан байна. Цаашид “Халхын гол-75: түүх сургамж” олон улсын эрдэм шинжилгээний хурал, ахмад дайчдын түүхчилсэн нэвтэрхий толь, армийн нэгдүгээр зэргийн командлагч Г.М.Штернийн тухай баримтат нэвтрүүлэг, Монгол-Оросын хамтарсан “Сэлэнгэ-2014” цэргийн хамтарсан хээрийн сургууль зэрэг ажлуудыг ойгоос өмнө амжуулах юм. Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар ялалтын ойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад айлчилж байгаа нь хамтын ажиллагааг өргөжүүлэх маш том боломж гарч ирж байгааг тэмдэглэсэн. Өдгөө халх голын дайнд оролцсон 34 ахмад дайчин байгаа бөгөөд ойн үеэр тэдний гэрт нь очиж хүндэтгэл үзүүлэх аж.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 28 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 40 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 46 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин