Монголын төрийн алба данхар гэдэгтэй санал нийлэв

2013-09-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Дэлхийн орнуудын Төрийн албаны зөвлөлийнхөн  манай улсад чуулж байна. Тэд өөрийн орны төрийн албан хаагчдын тухай тэдний боловсрол мэдлэгт хэрхэн анхаардаг тухай нэгт нэгэнгүй ярьж байна.  Азийн бүс нутагт анх удаа Монгол Улсад зохиогдож байгаа энэ удаагийн чуулга уулзалт нь “Төрийн албаны Мерит тогтолцоо-туршлага сургамж, сорилт боломж” сэдвийн хүрээнд өрнөж байгаа юм.

Уулзалтын нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцсон. Тэрээр “Улс орны хөгжил гэдэг зөвхөн эдийн засгийн тоон өсөлт төдийгүй эрүүл, шударга нийгэм, хүний хөгжлийн таатай нөхцөл боломжоор хангагдсан байхыг шаарддаг. Сайн төр гэдэг иргэдээрээ үнэлүүлдэг, тэдний сэтгэл ханамжтай байдлаар илэрхийлэгддэг байх ёстой. Үүний тулд төрийн албаны шинэтгэлийг байнга хийж, өндөр мэдлэг боловсролтой, чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, тэднийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангахын чухлыг дурдаад ийм нэгэн хүсэл зоригийн үүднээс Азид анх удаа, тэр дундаа эзэн Чингис хааны өлгий нутагт хуран чуулж буй олон улсын зочид төлөөлөгчдийн ажилд амжилт хүсье” гэв. Тэрээр төлөөлөгчдөөс “Манай УИХ-ын зарим гишүүд нэг жилийн өмнө эмч, багш нарыг төрийн албан хаагчаас хасах хуулийн төсөл өргөн барьсан. Төслийг одоогоор хэлэлцэж амжаагүй байгаа” гээд гадаадын орнууд багш, эмч нараа төрийн албан хаагчид хамааруулдаг эсэхийг сонирхсон. Бүгд Найрамдах Турк Улсын төлөөлөгч Эрдэл Аядан  “Манай улсад багш, эмч нар төрийн албан хаагчийн статустай байдаг. Гэхдээ хөдөө орон нутаг, сум, тосгонд эдгээр хүмүүс нь гэрээт албан хаагчийн ангилалд ордог. Төрийн албан хаагч, гэрээт ажилтнуудын хооронд хууль эрх зүйн ялгаа, зөрүү их байдаг. Тиймээс цаашид эдгээр албан тушаалыг нэгтгэн төрийн албан хаагч гэдэг статустай болгохоор төлөвлөж байгаа” гэсэн юм. Энэ мэтчилэн дэл­хийн орнуудын төлөөлөгч нар өөрийн орны төрийн албаны тухай ярьж өглөө. Чуулга уулзалтын хамгийн түрүүнд өрнөсөн яриа гэвэл албан хаагчдын тоо байв. Манай урд хөрш БНХАУ нь  1.3 тэрбум хүн амтай мөртлөө долоон сая төрийн албан хаагчтай. Азербайджан улс есөн сая хүн амтайгаас 30 мянга нь төрийн  албан хаагч бол манайх түүнээс ч бага 2.9 сая хүн амтай атлаа 160 мянган албан хаагчтай юм. Үүнийг олон улсын төлөөлөгч нар данхар байна  гэдэгт санал нэгдэж байлаа. Хурал өнөөдөр үргэлжилнэ.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21