Б.Дэмбэрэл: Баянзүрх дүүргийн санхүүгийн зөрчлүүдийг АТГ-т шалгуулна

2019-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Баянзүрх дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор, П.Төмөрхуяг нар тус дүүрэгт сүүлийн гурван жил гарч байсан санхүүгийн зөрчлүүдийг АТГ-т шалгуулахаар өгч байгаа талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. 2015 онд санхүүгийн нэгдсэн тайлангаар Баянзүрх дүүрэгт 1.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Энэ дүн 2016 оны байдлаар 5.1 тэрбум төгрөг болтол өссөн аж. Баянзүрх дүүрэг татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулдаг нь удаа дараагийн сангийн яамны хяналт шалгалтаар илэрчээ. Хууль хяналтын байгууллагууд сангийн яамны шалгалтын дүгнэлтийг зөрчлийн хэрэг гэж үзэлгүй хэрэгсэхгүй болгосон байна. Иймд шинээр томилогдсон улсын Ерөнхий прокурорыг энэ хэргийг дахин шалгах хүсэлт тавьж буйгаа илэрхийллээ. Баянзүрх дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч Б.Дэмбэрэл “Баянзүрх дүүргийн 2017-2018 оны төсвийг батлахад Хурлын төлөөлөгч нарт төсөв санхүүтэй холбоотой мэдээллийг өгдөггүй. Мөн гүйцэтгэлийн тайлангаа тавьдаггүй. 2016 онд Сангийн яам мөн Нийслэлийн аудитын газраас хийсэн шалгалтаар хэд хэдэн санхүүгийн зөрчил илэрсэн. Дүүргээс хууль бусаар гарсан хөрөнгө нэг жилийн дотор 1.5 тэрбумаас 5.1 тэрбум төгрөг болтол өссөн. Хууль хяналтын байгууллагад энэ талаар хандахад хэргийг хэрэгсэхгүй хаачихдаг. Бүр сангийн яамыг шалгалт хийсэн гэх үндэслэлээр АТГ-т гомдол хүртэл гаргасан хөгийн явдал болсон. Иймд шинээр томилогдсон улсын Ерөнхий прокурорыг “хонгилын прокурор” нарын хаасан хэргийг дахин сэргээж шалгаж өгөх хүсэлтийг тавьж байна. Мөн Нийтлэг үйлчилгээний газар-1-ийн дарга Д.Нэргүй,  Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн дарга А.Түмэннасан гэсэн нэр бүхий хүмүүстэй холбоотой санхүүгийн гэмт хэргийн зөрчлийн гомдол их ирж байгаа. Үүнийг бид нэг нэгээр нь АТГ-т шалгуулах болно” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

45 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

6 цаг 3 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

6 цаг 16 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06