Манай сургуулийг төгссөнөөр Төрийн тусгай албанд ажилласан, цэргийн алба хаасанд тооцогддог

2019-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Хууль сахиулахын их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор (Ph.d),  цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатартай сургалтын онцлог, элсэлтийн талаар ярилцлаа. -Та сургуулийнхаа сургалтын онцлогийн талаар тодруулаач? -Хууль сахиулахын их сургууль нь үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий дотоод хэргийн салбар, онцгой байдлын байгууллагын хүний нөөцийг мэргэжлийн боловсрол, бакалавр, магистр, докторын төвшинд шаталсан сургалтаар бэлтгэдэг ХЗДХЯ-ны харьяа, төрийн өмчийн их сургууль юм. Сургалтын агуулга, хэлбэр, арга зүйгээрээ бусад их, дээд сургуулиас зарим талаараа онцлогтой. Боловсролын тухай хуульд цэрэг, цагдаагийн дээд боловсрол олгох, эзэмшүүлэхтэй холбоотой зардлыг төрөөс хариуцахаар заасны дагуу сургалтын төлбөрийг төрөөс төлдөг. Суралцсан хугацаа нь төрийн тусгай албанд ажилласан жилд орж, цэргийн алба хаасанд тооцогддог. Мөн төгсөөд ажлын байрт томилогддог зэргээрээ онцлогтой юм. -Энэ хичээлийн шинэ жилд хэдэн мэргэжлээр элсэлт авах вэ? -Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагууд болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний онцгой байдлын байгууллагаас манай их сургуульд хүний нөөц, алба хаагчийг бэлтгэх захиалга ирүүлсний дагуу 2019-2020 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох цагдаа, хил, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, эрх зүйн чиглэлийн нийт 18 хөтөлбөрт элсэлт авна. -ХСИС элсэгчдэд ямар шалгуур тавьдаг вэ? -Манай сургуульд элсэхийг хүсэгчдэд сургалтын хэлбэр, ажил, мэргэжлийн онцлогоос хамаарч их, дээд сургуульд элсэгчдэд тавьдаг дээд боловсролын нийтлэг шаардлага, шалгуураас гадна төрийн тусгай албанд анх орох, суралцах иргэдэд тавьдаг тусгай шалгуурыг хангасан байхыг мөн шаарддаг. Нийтлэг шаардлагад эзэмшсэн боловсролын төвшинг илэрхийлэх гэрчилгээ, дипломын баталгаажилт, элсэлтийн ерөнхий шалгалтын чиглэл, босго оноо, сурлагын голч дүн зэрэг оюуны ерөнхий суурь чадамжийг тогтоох үзүүлэлтүүд хамаарна. Тусгай шаардлагад захиалагч агентлаг, байгууллагуудын ажил, мэргэжлийн онцлог буюу иргэдийн амар, тайван, аюулгүй байдал, улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах, гамшиг, осол, болзошгүй аюулаас аврах, урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчил, хууль бус үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, шинжлэн оношлох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх гэсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд үнэнчээр хүчин зүтгэх эх оронч үзэл, сэтгэлгээ бүхий ёс зүй, хандлага, төлөвшил, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилтийг тогтоох үзүүлэлт хамаарна. Тухайлбал, бие эрхтэний зөв хөгжилтэй, шивээсгүй, биеийн ил харагдах хэсэгт сорвигүй, биеийн өндөр эрэгтэй 170, эмэгтэй 160 см-ээс дээш, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх гэсэн шаардлагыг тавьдаг. -Энэ хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын журмын гол онцлогуудыг дурдахгүй юу? -Манай сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн шалгалтын журмыг их сургуулийн захирлын тушаалаар баталж, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон албан ёсны цахим хуудас, фэйсбүүк хуудсаар дамжуулан нийтэд зарладаг. Бид элсэлтийн шалгалтын журамд хөтөлбөр бүрт элсүүлэх суурь шалгалтын босго оноог 500-570, хавсарга шалгалтын босго оноог 480 байхаар ялгамжтай тогтоож, хавсарга шалгалтыг сонголтгүй, заавал хоёр хичээл байхаар заасан. Ингэснээр тухайн элсэгчийн чансааны оноог суурь нэг, хавсарга хоёр нийт гурван шалгалтын нийлбэрээр тогтооно. Мөн элсэгч нь элсэлтийн цахим бүртгэлд зөвхөн нэг хөтөлбөрийг сонгож өөрийн мэдээллээ үнэн зөв оруулах шаардлагатай. Манай их сургуульд элсэгч өмнө нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлээгүй байх зарим ноцтой захиргааны зөрчил үйлдэж хариуцлага хүлээгээгүй байх ёстой. Тухайлбал, нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг, нийтийн ёс суртахуун, хүн амын эрүүл мэнд, нийтийн өмч, өмчлөх эрхийн эсрэг ноцтой зөрчил үйлдээгүй байхыг шаарддаг. -ХСИС-д хийж буй сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаар? -Сургуулийн сургалтын хөтөлбөрүүдэд нийгмийн болон хууль сахиулах, аюулгүй байдал, дээд боловсролын салбарын шинэчлэл, өөрчлөлт, захиалагч агентлаг, байгууллагын хэрэгцээ шаардлага, алсын хараанд нийцүүлэн байнга шинэчлэлт сайжруулалт хийж байдаг.           Дэлхий дахинд шинжлэх ухаан, технологийн салбарт өргөн хэрэглэж хүлээн зөвшөөрсөн англи хэлийг мэргэжлийн төвшинд эзэмшүүлэхээр орос, хятад, герман, солонгос хэлийг сонгон судлах багц цагийг нэмэгдүүлэн сургалтын төлөвлөгөөгөө шинэчилж, суралцахуйн үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтийг нарийвчлан боловсруулан хэрэгжүүлж байна. Мөн агуулгад цэргийн биеийн тамир, бие хамгаалах бэлтгэл гэсэн албаны чадваржуулах сургалтын цагийг нэмэгдүүлснээрээ онцлогтой гэж хэлж болно. Нэмж хэлэхэд тус хичээлийн жилд манай их сургууль “Цагдаа-хууль сахиулах ажил”, “Шүүхийн шинжилгээ-хууль сахиулах ажил”, “Хилийн алба”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэл-хууль сахиулах ажил” мөн магистрын “Гэмт явдал судлал” хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэхээр бэлдэж байна. -Элсэлтийн нэмэлт шалгалтын талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу? -Их сургуулийн элсэлтийн цахим бүртгэлд бүртгүүлсэн элсэхийг хүсэгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтын суурь ба хавсарга шалгалтуудын онооны нийлбэрээр буурах эрэмбээр жагсааж, тухайн хичээлийн жилд элсүүлэх элсэгчдийн тоог 30 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх тооны элсэгчээр тасалбар болгон нэмэлт шалгалтад хамруулна. Нэмэлт шалгалтад эрүүл мэндийн үзлэг, бие бялдрын шалгалт, сэтгэл зүйн сорил ярилцлага, гэмт хэрэг, зөрчлийн судалгаа, цэргийн хэргийн анхан шатны бэлтгэл сургалт орно. Нэмэлт шалгалтуудыг авах хугацаа, норматив, шалгуур үзүүлэлтийг Хууль сахиулахын их сургуулийн цахим хуудасны элсэлтийн цахим бүртгэл хэсэгт байршуулсан элсэлтийн шалгалтын журмаас дэлгэрүүлж үзэх боломжтой. -ХСИС-ийн сонсогч дотуур байранд байрладаг гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч? -Хууль сахиулах, аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий төрийн тусгай албаны хүний нөөцийг бэлтгэх бакалаврын сургалтын агуулгад бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэлжилтийг хангах цэргийн биеийн тамир, бие хамгаалах, албаны бэлтгэлийн чиглэлийн цэргийн хэргийн сургалт багтдаг. Энэ сургалтын онцлогоос хамаарч энэ жилээс эхлэн I, II дамжааны сонсогчид дотуур байранд байрлан суралцана. -Чансааны оноо гэж ямар оноог хэлдэг юм бэ. Мөн яаж боддог юм бэ? -Элсэлтийн цахим бүртгэлд бүртгүүлсэн элсэгчдийг тухайн хөтөлбөрт хамаарах элсэлтийн ерөнхий шалгалтын гурван шалгалтын нийлбэрээр буурах эрэмбээр жагсааж,  батлагдсан хяналтын тоог 30 хувиар нэмэгдүүлсэнтэй тэнцэх элсэгчийн тоогоор хязгаарлана. Энэ жагсаалтын хамгийн сүүлийн элсэгчийн гурван шалгалтын нийлбэр оноо тухайн хөтөлбөрийн чансааны оноо болно.    Тухайлбал, хяналтын тоо 100 байх тохиолдолд элсэгчдийн жагсаалтын 130 дахь элсэгчийн оноо тухайн хөтөлбөрийн чансааны оноо болно. -Элсэлтийн цахим бүртгэл хэзээ эхлэх вэ? -Манай их сургуулийн элсэлтийн цахим бүртгэл 2019 оны тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 25-ны хооронд www.leu.gov.mn цахим хуудасны “Элсэлтийн цахим бүртгэл” хэсэгт хандаж үнэ төлбөргүй бүртгүүлнэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.10 № 73 (6040)
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

3 цаг 42 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

3 цаг 57 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

3 цаг 57 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13