“Хөдөлмөрийн зах зээлээ хуулиар хамгаалах шаардлага үүссэн”

2019-04-10
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Ажиллах хүч гаргах, авах тухай хуулийг анх 2001 онд  баталснаар иргэд гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх боломжтой болсон байдаг. Гэтэл энэ хуулийн үйлчлэл өнөөгийн нийгмийн шаардлагыг хангахгүй байдалд хүрсэн байна. Тиймээс Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төсөл боловсруулжээ.   Энэ нь хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд тулгуурлан, нэгдмэл, иж бүрнээр зохицуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой бөгөөд таван бүлэг, 47 зүйлтэй байх юм. Энэ талаар өчигдөр “Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хууль эрх зүйн орчны шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгээр гадаадаас ажиллах хүч авах, гадаадад ажиллах хүч илгээхтэй холбогдсон хуулийг шинэчлэх шаардлага байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон холбогдох агентлаг, хуульчид, гаднаас ажиллах хүч авдаг аж ахуйн нэгж, илгээгч байгууллагын төлөөлөл гээд 100 гаруй хүн оролцож байр сууриа илэрхийллээ. Тэдний байр суурийг хүргэж байна.  

ХНХЯ-ны Гадаадаас ажиллах хүч хариуцсан ахлах мэргэжилтэн П.Хишигжаргал:

-Эдийн засаг тэлэх хэрээр гадаадын ажилчны хэрэгцээ, шаардлага мөн манай улсаас гадаад оронд хөдөлмөр эрхлэх байдал ихэссэн. Өнөөдрийн шаардлагыг 2001 онд баталсан хууль хангаж чадахгүй байна. Тиймээс бид эрх зүйн орчноо шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа.  2018 оны байдлаар албан болон албан бусаар гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн  1000 гаруй нь БНСУ-д, 400 гаруй хүн Япон Улсад ажиллаж байгаа. Мөн энэ оны байдлаар 9000 гаруй ажилчин 96 орноос манай улсад хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн судалгаа бий. Үүний 80 гаруй хувь нь БНХАУ-ын ажилчид байгаа юм. Энэ тоо 2016 оныхоос 40 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Цаашид бид энэ үзүүлэлтийг улам багасгах зорилт тавьж ажиллаж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Амартөгс:

- Бид Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүд дээр тулгуурлан хуулийн найруулгыг шинэчилж байгаа. Энэ хүрээнд дотоодын хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах зарчмыг баримталж шинэчлэх гэж байгаа. Гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээ буцаан Монголдоо авч ирэх боломж нөхцлийг бүрдүүлж тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, хууль тогтоомжоор зохицуулна. Хуулийн төслийг боловсруулахдаа Филиппин, Солонгос, Япон зэрэг улсын хууль тогтоомжийг судалж, сайн туршлагыг дотоодын хууль тогтоомжтой уялдуулан тусгасан. Хуулийн төслийн үр дагаварт хийсэн үнэлгээ болон холбогдох судалгаа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмж, дүгнэлтийг харгалзан үзсэн болно. Хуулийн төслийн үр нөлөөг тандах судлах судалгааны явцад холбогдох байгууллага, иргэдээс судалгаа авч, саналыг тусгасан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.4.10 № 73 (6040)

Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

46 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

6 цаг 4 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

6 цаг 17 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06