Үйлдвэрлэлийн ослын 5.6 хувь нь барилгын салбарт гарчээ

2019-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ Урин дулаан орж, бүтээн байгуулалтын ажлууд ид өрнөдөг үе буюу жил бүрийн дөрөвдүгээр сард төрийн болон хувийн хэвшил гэж ялгалгүй, үйлдвэрлэл явуулж буй бүх байгууллагад зориулсан  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” зохион байгуулдгийг иргэд санаж буй байх.  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас  зохион байгуулдаг  уг аян өчигдөр Ялалтын талбайд найм дахь жилдээ зохион байгуулагдсан юм. Энэ жил Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээ улс орон даяар зохион байгуулагдаж байгаа аж. Арга хэмжээний гол зорилго нь үйлдвэрлэлийн орчин нөхцлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлд хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэвшилтэд технологийг нийтийн хүртээл болгох, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх юм. Аяны хүрээнд “Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн үлгэрчилсэн жагсаалтын төслийг боловсруулж, ХАБЭА-н ажилтнуудад гарын авлага, зөвлөмж болгох”, “Аюул эрсдэлийг илрүүлэх кoмпанит ажил зохион байгуулах”,“Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд ХАБЭА-н сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулах, үзэсгэлэн гаргах”, энэ чиглэлийн илтгэлийн уралдааныг мэргэжлийн байгууллагуудын ажилчдын дунд зохион байгуулах, нийслэлийн хөдөлмөрийн газар, есөн дүүргийн ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулах гээд өргөн хүрээтэй олон ажлыг хийж байгаа ажээ. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ы хүрээнд зохион байгуулж буй энэ ажилд олон байгууллага оролцож байгаа ч барилгын салбарынхан тун идэвхтэй оролцож байгаа харагдав. Учир нь барилгын салбар өөрөө эрсдэл өндөртэй. ХАБЭА-н хууль батлагдсан үеийг бодоход өнөөдөр барилгын  салбарт нэлээд ахиц гарч байгааг албаныхан хэлж байсан. Тухайлбал, ХНХЯ-аас жил бүр “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага“ болзолт уралдааныг зохион байгуулж ирлээ. Үндсэн чиг үүргийнхээ дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх ААНБ-ын ажилтнуудын ажлын байранд хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийдэг гэж байв. “Монгол Улсад бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр олон барилгын компани шинээр бий болж байна. Энэ нь осол гарах бас нэг шалтгаан болж байна. Гэхдээ бүгдийг нь осол гаргадаг гэж хэлэхгүй. Мэдээж ХАБЭА-н хууль, дүрэм журмаа мөрдөн ажиллагаагүй компаниудын үйл ажиллагаанаас болж хүний амь эрсдэх, гэмтэх тохиолдол цөөнгүй бий. Тухайлбал, 2016-2018 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан судалгаагаар нийт үйлдвэрлэлийн ослын 5.6 хувь нь барилгын салбарт тохиолдсон байдаг. Сүүлийн гурван жилийн байдлаар барилгын салбарт нийт 53 үйлдвэрлэлийн осол гарснаас 17 иргэн амь насаа алдсан гэсэн судалгаа бий. Тиймээс гарч буй үйлдвэрлэлийн ослыг бууруулахын тулд ажил олгогч эзэд, ажилтны хамтын үүрэг оролцоо чухал гэдгийг онцлох нь зүйтэй” хэмээн зохион байгуулагчид ярьж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.9 № 72 (6039)
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

1 цаг 10 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

6 цаг 29 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

6 цаг 42 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06