С.Зоригтбаатар: С.Батболд хууль бус тогтоол гаргаж, 60 тэрбумын схемийг хэрэгжүүлсэн

2019-04-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР “Ардын заргын товчоо” ТББ-аас Үндэсний мэдээллийн төвд Нийслэлийн Засаг дарга асан С.Батболдыг хууль бус тогтоол гаргасан тухай мэдээлэл хийлээ. Тэрээр 2017 оны наймдугаар сарын 21-ний өдөр А/609 тоот захирамжийг гаргасан байна. Энэ захирамжийн хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 96 ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Гэвч энэ захирамж нь Захиргааны хуулийн 26 дугаар зүйл (сонсох ажиллагаа), ашигт малтмалын тухай хуулийн 37.2 дахь (аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцлахдаа цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш 10 хоногт багтаан мэдэгдэл өгөх ёстой) зүйл заалтыг зөрчсөнийг захиргааны хэргийн шүүхээр тогтоосон байна. Энэ заалтыг засч залруурахгүй бол ААН-үүдэд үүссэн хохирлыг хуулийн хүрээнд төр хариуцах юм байна.
  1. “Ардын заргын товчоо” ТББ-ын УЗ-ийн дарга С.Зоригтбаатар “Хотын захирагч асан С.Батболдын тухайн үед гаргасан захирамжийн дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын 96 ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсаныг нь тухайн үед байгаль орчинд ээлтэй зүйл боллоо гэж бодож байсан. Гэтэл тусгай зөвшөөрлүүдийг нь цуцлахад  хууль бус үйлдэл илэрсэн нь хуулиар тогтоосон. Цуцалсныхаа маргааш нь нэг компанийн тусгай зөвшөөрлийг буцаагаад сэргээсэн байдаг. Нэг жилийн хугацаанд нийт 70 ААН-ийн тусгай зөвшөөрлийг эвлэрлийн гэрээ гэх нэрээр авлигал авч, 60 тэрбумын схемийг хэрэгжүүлсэн. Иймээс бид одоогийн Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд С.Батболдын хууль зөрчиж гаргасан А/609 тоот захирамжийг хүчингүй болгож, шинээр хуулийн дагуу захирамж гаргах, хоёрдугаарт, дахин шинээр олгосон 90 тусгай зөвшөөрлийг цуцлах, гуравдугаарт, С.Батболдыг хуулийн байгууллага АТГ-т шалгуулах гэсэн шаардлагыг хүргүүллээ. Энэ шаардлагыг хүлээн авч өмнөх Засаг даргын хууль бус шийдвэрийг засч залруулахыг бидний зүгээс хатуу шаардаж байна” гэсэн юм.
Эх сурвалж www.polit.mn  
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

1 цаг 30 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

6 цаг 49 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

7 цаг 2 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06