Хийн түлшний цэгүүд дэлбэрэхэд ойрхон байна

2019-04-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Синчи ойл” компанийн “Синчи газ” түгээгүүрийн газруудын хаяа залгаа айл өрхүүд, иргэд гомдолтой байгаагаа хэлж, амь нас эрүүл мэндээрээ хохирохгүй байх баталгаагүйд бухимдсан ч хэнд хандахаа мэдэхгүй байна.
  Ч.ОЛДОХ Шатахуун түгээх станц, ахуйн болон авто машины газ арилжаалагчид үйлдвэр, үйлчилгээ айл өрхөөс 500 метр буюу хагас километрт байрлах заалттай. Монголын нөхцөлд зарим  компанийн хувьд энэ нь эсрэгээрээ хэрэгжиж байна. Бараг айлын хананы цаана шатах, дэлбэрэх бодис худалдаалан, түүнийгээ алдаж  асгаж байгаагаас хот бүхэлдээ дэлбэрэх аюул нүүрлэжээ. Өнгөрсөн долоо хоногт СХД-ийн VIII хороонд байрлалтай “Синчи Ойл” компанийн “Синчи газ” түгээгүүрээс их хэмжээний газ алдагдан онцгой байдал, мэргэжлийн хяналт, гал унтраах анги хамтран зургаан цагийн турш саармагжуулалт хийж аюулгүй болгосон. Аюулгүй ч гэж хэзээнээс, хэдий хэр хэмжээний газ алдагдсаныг тодорхойлоогүй ч газ хадгалах саванд цууралт үүссэн гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтынхан өгч үйл ажиллагааг нь түр зогсоогоод  байна. МХЕГ-ын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчаас тодруулахад “Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, газ худалдаалсан нь тогтоогдсон. Орлогыг улсад хурааж авах хүсэлтийг прокурорын газарт хүргүүлсэн” гэв. Албаны хүмүүсийн гаргасан шийдвэр ердөө л энэ. Уг нь түгээгүүр ажиллуулах эхний дүрэм нь  аюулгүй ажиллагаа юм. Үүн дотор “Шатахуун болоод газ өчүүхэн төдий алдагдахад мэдээллийн самбарт дохио ирж, орчин тойрондоо үнэртэх үед дуут дохио хангинах” гэж заасан байдаг. Гэтэл тухайн газарт газ алдсаныг үнэртэж мэдсэн гэнэ. Тэгэхээр “Синчи газ”-д наад захын хамгаалалт дохиолол байхгүй, тоног төхөөрөмжийн хангалт бүрэн биш бололтой. Хэрэв газ алдагдах үед ойр орчимд ил гал гарч тэр нь тэсэрч  хүний эрүүл мэнд, амь нас хохирсон бол яах вэ. Олсон мөнгийг нь улсын орлого болгоод  компанийг торгож, эмгэнэл илэрхийлээд л өнгөрөх үү. “Синчи ойл” компанийн газ алдсан газрыг л хааснаас биш  зөвшөөрөлгүй баригдсан зургаан түгээгүүрийг зөнд нь орхисноос ингэж бодогдоно. Тэд ганцхан салбараа гаргуунд нь хаяж муу материалаар барьчихаад бусдыг ган төмрөөр бүтээгээгүй байх. Осол гарсан газартай адил айлын хашаа дэрлэн бууж, автобусны буудал дээр хий борлуулж байгаа салбар  Сүхбаатар дүүрэг дэх 32-ын тойрогт бий. Тэднийг дахин алдаа гаргахыг нь хүлээж, хэн хохирохыг  харах гээгүй бол асуудлыг шийдэгдтэл, алдаагаа застал нь салбар бүрт нь шалгалт оруулж, аюулаас сэргийлж ажиллагааг нь бүрмөсөн хорих ёстой баймаар. Гэтэл тэгсэнгүй. “Синчи газ” нэртэй түгээлтийн машинууд гудамжаар холхиж, газ үнэртүүлсэн түгээгүүрүүд иргэдэд үйлчилсээр байхад  зөвшөөрлөө авахыг нь хүлээсэн мэт албаны хүмүүс чимээгүй сууж байна. Гэтэл газарт булсан газан “бөмбөг тэсэрч хотод онцгой байдал үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ. Уг нь тэдний үндсэн үүрэг нь хохирол үүсэхээс өмнө сэргийлэх ёстой дүрэм журам, хууль заалт батлан хэрэгжүүлдэг баймаар сан. Эсвэл аюул болсны дараа сүржигнэж, торгууль нэрээр мөнгө авах заалтуудтай юм уу. “Синчи ойл” компанийн “Синчи газ” түгээгүүрийн газруудын хаяа залгаа айл өрхүүд, иргэд гомдолтой байгаагаа хэлж, амь нас эрүүл мэндээрээ хохирохгүй байх баталгаагүйд бухимдсан ч хэнд хандахаа мэдэхгүй байна.  

Худал ярьж авсан гарын үсгээ ашиглаад байна

  “Синчи газ” түгээгүүрийн  хажуу талын хашаанд амьдардаг айл 10 хүүхэдтэй юм байна. Гэрийн эзэн “Осол гарсан тухайн өдөр хүүхдүүд бүгд цонхон дээрээ овоорч олон хүний бужигнааныг харж байсан. Ямар нэгэн муу зүйл тохиолдсон бол яана. Төсөөлөхөд ч аймаар. Ингэж айж амьдрана гэж юу байх вэ. Анх клонк барих тухайгаа бидэнд огт хэлээгүй.Хажуу айлын газрыг худалдан авахдаа манайхыг газрын маргаан байхгүй биз дээ. Тийм бол гарын үсгээ зурчих гэсэн. Тухайн үед газ түгээгүүр барина гэсэн бол бид зөвшөөрөхгүй. Гэтэл миний гарын үсгийг барьчихаад айл өрхүүд нь зөвшөөрсөн гэж яриад байна. Аюултай учраас “Синчи газ”-ын  түгээгүүрийг буулгуулах хүсэлтэй байна” гэв.  

СХД-ийн  VIII  хорооны иргэн н.Түмэндэмбэрэл: Байнга шатамхай бодис үнэртдэг

  -Манайх энэ түгээгүүрээс нэг айлын зайтай амьдардаг. Байнга шатамхай бодис, газ салерка үнэртэж байдаг. Станц барина гэж биднээс зөвшөөрөл авсан зүйл огт байхгүй. Тэгсэн хэрнээ үйл ажиллагаагаа явуулж энд амьдардаг хүмүүсийн эрүүл мэнд, амь насыг аюулд оруулж байна. Айлын хажууд ийм зүйл байж болохгүй. Бүр мөсөн газрыг нь хурааж авах хэрэгтэй.  

СХД-т оршин суугч н.Амаржаргал:

  -1980 онд  машинд шатахуун хийхийн тулд нэг километрийн цаана зорчигчоо буулгаад зөвхөн жолооч клонкоос бензин авдаг заавартай байсан. Одоо тийм зүйл байх нь битгий хэл хүн амьдардаг айлууд дунд нь байрлачихсан түгээгч нь ч,  үйлчлүүлэгч нь  тамхи татаад аюулгүй байдал гэж алга болж. Мэддэг газар нь байвал асуудлыг хурдан шийдээд айл өрхөөс түгээгүүрийг холдуулж өгөөч.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.8 № 71 (6038)
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

1 цаг 32 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

6 цаг 50 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

7 цаг 3 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06