Хүлээцтэй хандсан нэг хором таныг аюул, ослоос хамгаална

2019-04-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.БАЯР Тээврийн цагдаагийн албанаас Автотээврийн үндэсний төв, Албан журмын даатгагчдын холбоо болон үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран өнгөрсөн сарын 29-нөөс  энэ сарын 5-ныг хүртэл долоо хоногийн хугацаанд улсын хэмжээнд “Нэг хором хүлээ” уриан дор “Нэг хором” аяныг зохион байгуулсан юм. Цагдаагийн Ерөнхий газраас өрнүүлсэн энэхүү аяныг Замын цагдаагийн газар үргэлжлүүлэн  “Нэг хором хүлээ” уриатайгаар зохион байгуулав.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нь зөвхөн замын цагдаагийн асуудал биш. Замын хөдөлгөөнд оролцдоггүй хүн гэж байхгүй учраас уг асуудалд хүн бүр анхаарлаа хандуулж, оролцох нь чухал. Нэг хормын анхаарал болгоомжгүй, дүрэм зөрчсөн үйлдэл хүнд ямар аюул учруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлдөг болохыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, тэдэнд замын хөдөлгөөний сахилга, соёл, зөв дадлыг хэвшүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор аяныг зохион байгуулсан байна. Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 970 гаруй тээврийн хэрэгсэл, 3.238 мянган хүн ам, 1.207 мянга гаруй жолооч, 12100 км хатуу хучилттай авто зам, 980 замын цагдаагийн алба хаагч ажиллаж байна. Энэ тоон судалгаанаас үзвэл улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэг замын цагдаагийн албан хаагчид 1100 тээврийн хэрэгсэл, 1300 жолооч, 13 км хатуу хучилттай авто зам ноогдож байгаа нь учир дутагдалтай төдийгүй нэг замын цагдаагийн алба хаагч таван цагдаатай тэнцэх хэмжээний ажил үүргийг гүйцэтгэж байна. Гэхдээ тээврийн хэрэгсэл, жолооч, хүн амын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа хэдий ч зам тээврийн ослын тоо буурч байгаа юм байна. Тухайлбал, өнгөрсөн онд зам тээврийн осол 29474 бүртгэгдсэн нь өмнөх оноос 7000 нэгжээр буурчээ. Зам тээврийн ослын 98 орчим хувь нь жолоочийн буруутай үйдлээс шалтгаалан гарсан бөгөөд ослын улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн дийлэнх хувь нь нийслэл хотод явган зорчигч байгаа бол орон нутагт жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч байна. Ослын шалтгаан нь хот болон орон нутгийн замд ялгаатай аж. Улаанбаатар хотод хажуу хоорондын зай тохируулаагүй, эгнээ байр буруу эзэлсэн, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөн, орон нутагт анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон, зогсоох арга хэмжээ аваагүй, хурт хэтрүүлсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл  жолоодсоны улмаас зам тээврийн осол гарч байна. Жолоочийн буруугаас үйлдэгдсэн ослын улмаас нийслэлд явган зорчигч, орон нутагт тээврийн хэрэгслээр зорчигч, жолоочийн амь нас, эрүүл мэнд хохирсоор. 40 км/цагийн хурдтай явж байх үедээ утсаа хараад тавихад жолооч  34 метр замыг ямар нэгэн баримжаагүй туулсан байна. Мөн хэт ядарсан үедээ нэг хором зүүрмэглэхэд л  зам тээврийн осол гаргах эрсдэлтэй. Тээврийн хэрэгслийн хурдыг нэг хором буюу нэг км/цагаас нэмэхэд л зам тээврийн осол гаргах эрсдлийг 4-5 хувиар нэмэгдүүлэх эрсдэлтэй аж. Иймд жолооч нарыг гэрлэн дохион дээр, явган хүний гарцан дээр нэг хором хүлээх, ядарсан байвал нэг  хором амраад хөдөлгөөнөө үргэлжлүүлэх, жолооны ард утсаа оролдохгүй нэг хором хүлээх, нэг хором л бүсээ бүслэж, замын хөдөлгөөнд түрэмгийллээр бус дүрмээрээ хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалсан юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь “Хүн, зам, тээврийн хэрэгсэл, орчин” гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд нийт бүртгэгдэж буй ослын 97 орчим хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалан гардаг. “Хүний олноос замбараагүйтэл бий болдог бус хүмүүс өөрсдөө дур зоргоороо байж, хууль дүрмээ баримталдаггүйн улмаас замбараагүй байдал үүсдэг. Нэг хормын анхаарал болгоомжгүй, дүрэм зөрчсөн үйлдэл хүнд ямар аюул учруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд хэрхэн нөлөөлдөг болохыг иргэд, олон нийтэд сурталчлан таниулж, тэдэнд замын хөдөлгөөний сахилга, соёл, зөв дадлыг хэвшүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор аяныг зохион байгуулж байна” гэж аяны нээлтэд Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхгэрэл онцолж байлаа. Уг аяны нээлтийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургуулийн 1000 гаруй хүүхэд, үндэсний үйлдвэрлэгч байгууллагуудын төлөөлөл, үлгэрийн баатрууд оролцож, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох эрхийнхээ төлөө Сүхбаатар дүүргийн I сургууль, Төв шуудангийн уулзвар, Драмын театр I сургууль гэсэн  маршрутаар жагсаж явган зорчигч, жолооч бусад хөдөлгөөнд оролцогчдыг замын хөдөлгөөндөө дүрмээ баримталж, түрэмгийллээр бус хүлээцтэйгээр, сахилга баттай  соёлтойгоор оролцохыг уриалж байлаа. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилд “Жүр үр бэйкери”, “Өгөөж”, “АПУ”,”TESO”, “Хүүхдийн Dream box телевиз” зэрэг байгууллагууд хүүхэд багачууд болон замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцож байгаа иргэдэд нэрийн бүтээгдэхүүнээс бэлэглэх, зөвлөмж, санамж сэрэмжлүүлэг тараах зэргээр дэмжлэг үзүүлэн ажилласан юм. Аяны хүрээнд “Нэг хором”-ыг сурталчлан таниулах олон ажил, арга хэмжээ зохион байгуулагдах тул иргэдийг болон бусад байгууллага, аж ахуй нэгжийг идэвхитэй оролцохыг уриалж байна. Эх сурвалж: www.polit.mn
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

1 цаг 32 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

6 цаг 51 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

7 цаг 4 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06