МАН тэссэнгүй

2013-09-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

Шатраар бол маданд орсон МАН тэснэ, тэснэ гэхэд яаж тэсэх вэ гэгчээр саяхнаас гэнэт ам нээж, хэлд ороод байна. Ахмадууд нь ам нээх болгондоо эх орон минь, эдийн засаг минь сүйдлээ гээд л, шинэчлэх юмаа олж ядсан залуус “Засгийн газрыг шинэчилье, Н.Алтанхуягийг огцруулъя” гэж буй. Бас болоогүй ээ, саяхныг хүртэл уруу царайлж явсан бол хацарт нь бага ч болтугай гэрэл гийхчээ аядах. Хэлж, ярьж буйнхаа үр дүнг үзээгүй байж “Уул үзээгүй байж” гэгчийн үлгэрт жаргаж суух шиг. Яагаад ингэх  болов гэдэг ч  учиртай. Дотоодоос нь гарч буй авиа  аль зүг нисч буйг  анирдвал МАН Засгийн газарт орох хүсэлтэй гэнэ. Сайд нарынхаа нэрсийг ч дотооддоо сайтар ярьж, хэн аль яаманд очихыг ч товлочихсон дуулдана. АН доторх чиг заагчид болох  “Алтан гадас”-чууд, тэднээр дамжуулан Ерөнхий сайдтай  хэд хэдэн удаа уулзаж санал солилцсон. Уулзалтын агуулга  үндсэндээ засагт орох тухай байсан  нь ойлгомжтой. Ингээд сайдын суудалд заларцгаах сайхан өдрийг хүлээж, Н.Алтанхуяг ч  “Аргат шар” шиг хэчнээн ч удаа аргацаасан юм, эцэст нь нэг нь огцруулах, огцрохдоо тулах шив.  МАН-ынхан  шинэчлэлийн Засгийн газрыг шинэчлэх 11 заалт бүхий төлөвлөгөөгөө “Шинэчлэлийн хороо”-ны залуусынхаа гарт бариулчихаад ард нь алгаа ташиж сууна. Нэг үеэ бодвол тус намын иймэрхүү зүйлд гаршсан сайн  “дасгалжуулагч” –д ямар нэгэн шалтгаанаар зүг буруулж, зарим нь нүүр буруулсан. Иймд нүүрээ  хэдэн давхар ширэлснээр нь Ц.Нямдоржийнхоо “баадууг мушгиж” хэвлэлээр хүч нэмсэн ярилцлага өгүүлж амжиж. Байнга эрх мэдлээр далайлгаж ирсэн, одоо чадахаа байсан. Албан тушаалаар цадталаа  угжуулж   байсан, одоо тэр нь зогссон. Дандаа мөнгөтэй, түрийвч нь түнтгэр байсан, одоо нимгэрсэн. Хаана ч явсан “Дарга дээшээ, дээшээ” гээд даналзаж явсан, даанч одоо хөг нь өнгөрсөн тул МАН-ынхан ийм л арга сэдэж сууна. Тэд үнэхээр тэссэнгүй, улс төрийн том хүчний  зангараг харуулж  “Ялагдал болж дараагийн ялалтын багш нь” гээд гэдийж сууж үнэндээ чадсангүй.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21