Ч.ГАНТУЛГА
БНСУ-ын нийслэл Сөүл хотноо соёл, урлагийн томоохон наадам болох “LBMA STAR AWARDS” наадам ирэх сард болох юм. Тус наадмын “Азийн шилдэг дуучин” номинацид нэр дэвшин өрсөлдөх эрхийг дуучин Г.Мөнхбаяр буюу Becky авчээ. “LBMA STAR AWARDS” наадамд шоу бизнесийн салбарт Азидаа тэргүүлэгч “K POP” одууд болох “G.O.D” хамтлаг, “Big Bang”-ийн “G Dragon” зэрэг Солонгосын болон Азийн бусад орны алдартай хамтлаг, дуучид оролцох юм. Хэрэв дуучин Becky “Азийн шилдэг дуучин” болж чадвал Солонгосын хамгийн алдартай, нэр бүхийн компаниудтай гэрээ байгуулах юм.
Эх сурвалж: www.polit.mn