Ч.ГАНТУЛГА
УДБЭТ-ын тайзнаа маргааш “Хунт нуур” балет үзэгчдийн хүртээл болно. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэл бүхий энэ балет анх 1877 оны хоёрдугаар сарын 20-нд Москвагийн Их театрт анхны үзэгчээ хүлээж авсан юм. Харин манай театрын тайзнаа 1975 онд анх тоглогдсон байдаг. П.И.Чайковский “Хунт нуур” балетаа 1875 онд бичжээ. Тус бүтээлд үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж. Ингээд дурласан ханхүү хорон санааттай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг.
Эх сурвалж: www.polit.mn