Ө.Энхтүвшин: "Стандарт” банкинд 40 сая ам.долларыг төлж барагдууллаа

2019-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Шадар сайд Ө.Энхтүвшин "Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн нар мэдээлэл хийлээ. "Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалан “Стандарт” банкнаас 115 сая ам.доллар зээл авсан асуудал үүсээд байгаа.  Тэгвэл Монголын Засгийн газраас 40 сая ам.долларыг "Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан үндэслэлээр төлж барагдуулсан байна. Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “Засгийн газар Арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс аргагүй болсон. 2018 онд Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулан ажилласан. Үүнд, хэд хэдэн сайд, хуульчид оролцсон. Ажлын хэсэг хэрэв өрийг төлөхгүй бол ямар эрсдэл үүсэх асуудлыг бодож үзсэн. "Эрдэнэт” үйлдвэрт төлөх гадаад төлбөрийн гүйлгээг царцаах асуудлыг зэсийн баяжмал авдаг хэд хэдэн компанид мэдэгдсэн байсан. Мөн "Стандарт" банкнаас өр төлбөрийг даруй шийдэхгүй бол гуравдагч этгээдэд өрийг зарах асуудал үүсэхээр байсан. "Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын гадаад оронд зорчих эрхийг хязгаарлах, хөрөнгийг хураах зэрэг эрсдэл үүсэхээр байсан. Тиймээс ажлын хэсгийн зүгээс Монгол Улсад хохирол багатайгаар төлбөрийг шийдэх хэрэгтэй гэж үзсэн. Эхний ээлжинд гадна талдаа асуудлаа цэгцэлж, дараа нь дотор талдаа буруутай этгээдээс төлбөрийг хийлгэхээр шийдсэн. Ингээд гурван сарын хугацаанд яриа хэлэлцээрийг идэвхтэй хийсний үндсэн дээр АНУ-ын компаниар дамжуулан урт хугацаанд үргэлжилсэн яриа хэлцлийн дараа 40 сая ам.долларыг хүү, торгуульгүйгээр нэн яаралтай төлбөл асуудлыг шийдэхээр тохиролцсон. Өрийг "Эрдэнэт” үйлдвэрийн эрсдэлийн сангаас гаргаж шилжүүлсэн. "Стандарт" банк хүлээж авч асуудлыг шийдэгдлээ гэж хариу ирүүлсэн. Ингэж гадна талдаа асуудлаа шийдлээ. Одоо дотор талдаа буруутай этгээдийг илрүүлэх болно. Үндсэндээ "Стандарт” банкны өрийг шийдсэн гэж хэлж болно” гэлээ. Эх сурвалж:www.polit.mn  
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

1 цаг 32 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

6 цаг 50 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

7 цаг 3 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06