Ч.ГАНТУЛГА
Энэ оны дуурийн урлагийн дэлхийн шилмэл 20 одыг нэрлэжээ. Үүнд ЦДБЭЧ-ын гоцлол дуучин Ч.Бадрал багтсан байна. Тэрээр хоёр жил тутамд нэг удаа болдог “Дэлхийн дуучин” тэмцээнд өрсөлдөж байгаа билээ. Тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт зургадугаар сарын 15-22-ны хооронд Англид болох юм. Гранпри шагналын эзэн 20 мянган паунд буюу 70 сая төгрөгийн эзэн болно. Ч.Бадралын хувьд Монгол Улсаас тус тэмцээнд оролцож буй дөрөв дэх дуучин болж байгаа юм. 2015 онд Э.Амартүвшин "Үзэгчдийн нэрэмжит шагнал", 2017 онд Г.Ариунбаатар романсын төрөлд тэргүүн байр тус тус эзэлж байсан. Мөн УДБЭТ-ын гоцлол дуучин Г.Батжаргал шилдэг 20-д үлдсэн амжилт гаргасан юм.
Эх сурвалж: www.polit.mn