Ч.ГАНТУЛГА
БНСУ-д болж буй “World Sport Beauty-2019” буюу “Дэлхийн тамирчин мисс” тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Б.Намуун оролцож байна. Тэрээр таеквандогийн спортоор 2013 оноос хичээллэж эхэлжээ. Өдгөө 17 настай залуухан тамирчин маань хар бүстэй, Олон улсын мастер цолтой. Б.Намуун 2014, 2015 оны улсын аварга, 2014 оны Азийн “Шилдэг эмэгтэй тамирчин” болжээ. Мөн 2015 онд БНСУ-д болсон Таеквандогийн өсвөрийн ДАШТ-ээс анхны хүрэл медалийг эх орондоо авчирсан юм.
Эх сурвалж: www.polit.mn