OECD: Монгол Улс хууль сахиулах байгууллагуудаа хүчирхэгжүүлж, авлигатай тэмцэх хараат бус, бие даасан байдлыг нь баталгаажуулах ёстой

2019-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-аас Монгол Улстай холбоотой тайлан зөвлөмж гарсан бөгөөд энэ талаар өөрийн цахим хуудаст /http://www.oecd.org/corruption/acn/home// өчигдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 4-нд нийтэлсэн байна.  Олон улсын байгууллагын шинэ тайланд манай улсын талаар ямар үнэлэлт дүгнэлт өгсөн, ямар зөвлөмж өгч байгааг толилуулж байна.

*  *  *

Монгол Улс авлигын эсрэг тэмцэлдээ илүү бодитой үр дүнд хүрэхийн тулд Авлигатай тэмцэх газар болон шүүх, прокурорын байгууллага зэрэг хууль сахиулах байгууллагуудаа хүчирхэгжүүлж, хараат бус бие даасан байдлыг нь хангах ёстой гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжпийн байгууллага /new OECD report/-ын шинэ тайланд дүгнэж байна. Тайлан нь мөн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, авлигын эрсдэлтэй салбаруудыг зорилгоо болгосон Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлагдсан болон Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа эрс сайжирсныг сайшаан хүлээн авч байна. Монгол Улс хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтны авлигын том хэргүүдийг шийдвэрлэж, олон тооны эрүүгийн хэрэг нээн мөрдөн шалгаж буй нь хууль сахиулах хүчин их хүчин чармайлтынх нь илрэл мөн. Харамсалтай нь Авлигатай тэмцэх газрын хараат бус бие даасан байдалд заналхийлэх, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс нөлөөлөх ородлого, дайралтууд үргэлжилсээр байгаа нь санаа зовоож, Монгол Улсын авлигын эсрэг тэмцэлд том саад болж байна. Тайлан нь Монгол Улс Авлигатай тэмцэх газар хуулиар хүлээсэн эрх, үүргээ гадны аливаа нөлөөллөөс ангид биелүүлэх боломжоор хангах, Авлигатай тэмцэх газрын даргын албан тушаалаа хаших хугацаа зэрэг хараат бусаар бие дааж ажил үүргээ гүйцэтгэх баталгааг хатуу баримтлахыг сануулж байна. Монгол Улс нь мөн шүүх, прокуроруудын хараат бус, шударга байдлыг бататгаж, улс төрийн болон аливаа өөр хэлбэрээр хөндлөнгөөс үйл ажиллагаанд нь оролцохгүй байх боломжоор хангах ёстой. 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль, Прокурорын тухай хууль, Авлигын эсрэг хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, Дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор нарыг албан үүргээс чөлөөлсөн нь айдас төрүүлэм алхам бөгөөд эдгээр байгууллагуудын хараат бус байдлыг хангах шаардлагатайг ахин сануулахад хүргэж байна. Тайлан нь Монгол Улс цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлсэн, хөрөнгө орлогын мэдүүлгийн системд ахиц дэвшил гарсныг сайшаан хүлээн авч байна. Гэвч Монгол Улс нь Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн хамрах хүрээг хязгаарлаж, өрсөлдөөнгүй худалдан авах ажиллагааны тоо өссөнд асуудалд анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэж байна. Тайлан нь Монгол Улсын Эрүүгийн хуульд хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага, үндэслэлгүйгээр хөрөнгөжих зэрэг шинэ ойлголтуудыг оруулсныг эерэг дэвшил гэж үзэж байгаа бөгөөд цаашид олон улсын стандартад нийцүүлэн, илүү сайжруулахыг зөвлөж байна. Тайлан нь Монгол Улсад дараахь нэмэлт зөөлөмжүүдийг өгч байна: -Төрийн албаны улстөржсөн байдал, томилгоонд гардаг хууль бус үйлдлүүд болон улс төрийн өөрчлөлт гарах бүрт албан хаагч нар өөрчлөгддөг асуудлуудыг шийдэрлэж. шаардлагатай арга хэмжээ авах,
  • Авлигатай тэмцэх газарт хяналт тавих үүрэгтэй Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг шударга, ил тодоор сонгон шалгаруулах, хариуцлагатай байдлыг нь хангах,
  • Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр ба Арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллагуудын хэрэгжилтийг сайжруулах, авлигын эсрэг шинэтгэлийг ахиулахад Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллах,
  • Авлигын том хэргүүд, өргөн тархсан ашиг сонирхлын зөрчлийн асуудлуудыг анхаарч авч үзэх, олон төрлийн эх сурвалж, задлан шинжилгээний арга хэрэгслүүд ашиглан өндөр түвшний, том авлигын хэргүүдийг тогтоох. мөрдөх, яллах хүчин чармайлтаа нэмэгдүүлэх,
  • Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн системчилсэн хяналт шалгалт, үүссэн байж болзошгүй зөрчлийг үргэлжлүүлэн шалгах ажлыг хангах,
  • Авлигын гэмт хэргийн тусгайлсан мөрдөгч, прокуроруудын чадавхийг сайжруулах,
  • Иргэний нийгэмтэй идэвхтэй хамтран ажиллах.
Тайлан нь мөн улс төрийн түвшний авлигын асуудлыг гүнзгийрүүлэн судалсан бөгөөд энэ төрлийн авлигын өндөр эрсдлүүдийн талаар зөвлөмжүүд өгсөн. Монгол Улсыг нэн яаралтай улс төрийн намын санхүүжилтийг зохицуулах эрх зүйн цогц орчныг бий болгож, үр дүнтэй хэрэгжилтийг нь хангаж ажиллахыг шаардаж байна” гэсэн байна. Тайлан болон зөвлөмжийг бүтнээр нь http://www.oecd.org/corruption/acn/OECD-ACN-Mongolia-4th-Round-Monitoring-Report-2019-ENG.pdf энэ холбоосоор танилцаж болох аж. Тайлан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хээл хахуулийн эсрэг ажлын хэсгийн бүс нутгийн санаачлага болох Зүүн Европ, Төв Азийн Авлигын эсрэг сүлжээний нэг хэсэг болон 2013 онд эхлүүлсэн Истанбулын Үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хэвлэгдсэн байна. Эх сурвалж. www.oecd.org
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

1 цаг 58 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

7 цаг 16 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

7 цаг 29 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06