Ч.ТУЛГА
Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяагийн төрсөн өдөр энэ сарын 20-нд тохионо. Тэрээр энэ өдөр өөрөө баярлахаас илүү фэнүүдээ баярлуулж, тоглолт хийдэг уламжлал тогтоод уджээ. Тэгвэл энэ удаагийн тоглолтоо “Амьдрал” нэртэйгээр “Corporate”-ийн концертын танхимд хийхээр болжээ. Дуучин Б.Сарантуяагийн тоглолтод “Харанга” хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэн оролцох бөгөөд хуучны сэтгэлд хоногшсон дуунуудаа дуулахаас гадна төрсөн өдрийн эзэнтэй хамтарч дуулсан шинэхэн уран бүтээлээрээ бэлэг барих аж.
Эх сурвалж: www.polit.mn