Ш.Чимэдцэеэ: Дарьгангачууд миний мэдэхээр 10 сайхан уртын дуутай

2019-04-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ “Polit-ийн нэг өдөр” булангийн зочноор Ардын жүжигчин  Шарын Чимэдцэеэг урилаа. -Таны нэрэмжит Дарьганга уртын дууны наадам болно гэсэн сураг сонслоо. Хэзээ, хаана болох вэ? - Алтын-Овооныхоо энгэрт, Ганга нуурынхаа хөвөөнд  уртын дуугаа эгшиглүүлнэ. Ирэх наймдугаар сарын 20-23-нд Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болно. -Танай Дарьганга  олон уртын дуутай нутаг уу? -Хүмүүс дарьганга нутгийг ердөө хоёрхон уртын дуутай гэж боддог шиг байгаа юм. “Жаахан шарга”, “Торой банди”хоёр бол дарьганга ардын уртын дуу мөн. Гэхдээ дарьгангачууд миний мэдэж байгаагаар 10 сайхан уртын дуутай шүү. Энэ бол миний мэдэж байгаа нь, түүнээс цааш  хэчээн байгааг  мэдэхгүй. Халх бол нэг “Жонон”-той байдаг. Манай дарьганга таван “Жонон”-той. Баруун тийшээ “Жонон” гэж ярьдаг, манайхан “Морины явдал” гэдэг. Тэгэхээр манайх таван сайхан “Морины явдал”-тай нутаг байгаа юм. Морины явдал нь “Өрөөлтэй халтар”, “Цавьдар халтар”, “Нүцгэн цавьдар”, “Олом цагаан”, “Ширүүн хар”, “Могой хээр” гээд байна даа. -Наадамд оролцогчид энэ дуунуудыг дуулж уралдана гэсэн байх нь ээ? -Тийм. Мэргэжлийн дуучид бол зургаан дуу дуулна. Уралдаан хоёр шаттай, нэг шатанд гурван дуу дуулна гэсэн үг. Сайн дурын уран сайханчид буюу ардын авьяастнууд бол нэг шатанд хоёр дуу, нийт дөрвөн дуу дуулна. Ингэхдээ өөр өөрийн ангилалд удирдамжийн дагуу заасан дууг л дуулна. Өөр дуу дуулчихвал журмын дагуу тэмцээнээс хасагдана шүү дээ. Дараа нь нэгдсэн концерт тоглох юм. Эндээс би кино концерт хийх сэн гэж  бодож байгаа. Зүгээр нэг уралдаан зохиогоод, тоглолт хийгээд өнгөрчих бус  жүжигчид, бусад дуучидтай хамтарсан өргөн бүрэлдэхүүнтэй тоглолтыг нутгийнхаа ард түмэнд сонирхуулъя гэж бодож байна.  

АЛТАН-ОВООНЫ БАЙГАЛИЙН ТЕАТРТ  УРТЫН ДУУГАА ЭГШИГЛҮҮЛНЭ 

-Дарьганга уртын дууг та бол бүгдийг нь мэддэг, дуулдаг. Гэтэл газар газрын дуучид тэр бүр мэдэхгүй байх. Тэгэхээр үг, ая данг сурах  гарын авлага байдаг уу. Та ном, цомог гаргасан уу? -Би хэсэг хугацаанд Өвөрмонголд  багшилж байгаад ирсэн. Урд хөршид байх хугацаандаа “Дарьганга зүгийн эгшиглэн” нэртэй цомог хэвлүүлсэн. Цомогтоо дарьгангынхаа 10 уртын дуу, таван “Морины явдал”-ыг оруулж, дарьганга марзай, бүүвэй ер нь Дарьганга нутгаас эгшиглэх юу л байна, бүгдийг оруулсан. Ирээд шавь нартаа  өгсөн, гадуур ч нэлээд тарсан. Манай дуучид энэ цомгийг авч дуугаа сураад уралдаанд оролцох боломжтой. Хугацаа  байна шүү дээ. Цомгоос БСШУСЯ  300, Сүхбаатар аймаг 500 ширхэгийг авсан. Цаашаа тараагдах байх. Худалдаанд бол “HI FI” хөгжмийн дэлгүүрт тавигдсан  байгаа. Наадам зохион байгуулах удирдамжийг аль эрт  гаргаад   яамандаа  өгчихсөн. Удирдамж бол нэлээн эрт, 2018 оны наймдугаар сарын 2-нд  яам руу очсон. Тэндээс 2019 оны наймдугаар сарын 20-23-ны хооронд зохион байгуулахаар  тов гаргаж баталсан. Яамны зүгээс удирдамжийг бүх аймгийн Соёлын төвд тараах байх. Би хувиараа  босоо монгол бичигт хөрвүүлээд Өвөрмонгол шавь нартаа өгчихсөн. Олон газраас дуучид ирнэ гэж харж байна. https://www.youtube.com/watch?v=BZIIPfMY7oc -Уртын дууны наадам болох газрыг тун онож сонгосон юм шиг санагдлаа.Алтан-Овоондоо дарьганга уртын дуугаар дуун өргөл өргөх нь ээ? -Алтын-Овооныхоо энгэр, Ганга нуурын хөвөө бол  дарьганга уртын дууны үнэр, амт шингэсэн газар орон юм даа. Тэр л газар нутагт наадмаа зохион байгуулах нь сайхан байлгүй яах вэ. Алтан-Овооны энгэр, Ганга нуурын хөвөө бол нэг ёсондоо тал нутгийн минь байгалийн театр шүү дээ.  

НАДАД АМЕРИК, ЯПОН, СОЛОНГОС ШАВЬ НАР БИЙ

  -Та түрүүнд олон газраас дуучин  ирнэ гэсэн. Гадаад орнуудад уртын дууг, тэр тусмаа дарьганга уртын дууг мэддэг уран бүтээлч  хэр олон байдаг юм бэ? -Миний шавь нар хаа сайгүй бий. Япон, Солонгос, тэр байтугай АНУ-аас шавь нар ирнэ. Өвөрмонголд олон шавь бий, тэрд ирнэ. Хятад шавь ч бий. Монголд бол бүр ч олон шавьтай. -Япон,Солонгост уртын дууны төрөл жанр байдаг уу? -Япон гурван уртын дуутай шүү. Тээр жил 24 дэх удаагийнх нь уртын дууны уралдаанд Монголоос би очиж оролцоод түрүүлж байлаа. Япон улс уртын дуугаа дэлхийгээр түгээж байхад бид яагаад Монгол дотроо түгээж болохгүй байх вэ. Мартагдах шахсан  уртын дуунуудаа хойч үе маань авч үлдэх ёстой. Бид бас тэдэндээ өвлүүлж үлдээх ёстой. Энэ бас миний хариуцлага , нөгөө талаас үүрэг юм. Тиймээс уртын дууны наадам, уралдаан зохион байгуулах гэж байгаа юм. Дарьганга уртын дуугаа түмний хүрээл болгох хүсэл байна. -Дэмжиж туслахгүй байхын аргагүй санал санаачилга байна даа. Салбарын болоод орон нутгийн байгууллагууд хэр дэмжиж, хүлээж авч байна вэ? -БСШУСЯ болон яамны харъяа Соёлын газар, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Баруун-Урт сумын ЗДТГ, аймгийн маань  “Жаахан шарга” хөгжимт, жүжгийн театрын хамт олон, Дарьганга сум, Соёлын төв хамтран эрвийх, дэрвийхээрээ оролцож байгаа. Тиймээс уртын дуучдаа, шавь нараа, ардын сайхан авьяатснуудаа, уралдаанд оролцохыг хүсч байгаа хүн бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Ганц би уулын оройд юм уу, нэг театрын тайзан дээр гарч хашгираад хойч үе, залуус маань  уртын дуу сураад, уртын дууны өв уламжлалыг өвлөөд авчихна гэж бодогдохгүй байна. Газрын хэвлий доорх алт, мөнгө бусад баялгийг ухаад дуусч байгаа бол уртын дууны өв сан дуусахгүй, дундрахгүй юм. Энэ их өв соёлыг сурталчлах, түгээхэд хүн бүрийн оролцоо чухал. Дор бүрдээ өөр өөрийн чадах чинээгээр сурталчлах хэрэгтэй байна. Үүнд манай хэвлэл, мэдээллийн байгууллагынхан, сэтгүүлчид идэвхтэй оролцсоор ирсэн, цаашид ч өргөнөөр сурталчлаад яваасай гэж бодож байгаа. Алтан-Овооны энгэрт болох уртын дууны наадам маань хэвлэл, мэдээллийнхэнд нээлттэй, ирээрэй гэж урьж байна. Судаалчид ирвэл энэ наадмаар маш сонин зүйлүүд их гарч ирнэ дээ. “Дарьганга зүгийн эгшиглэн” цомогт орсон 10 дууг мэдэхгүй хүн зөндөө. Нэг уралдаан тэмцээнд ороход тэндээс бас олон юм сурдаг. Тэгэхээр энэ наадамд олон зүйлийг сурах байх, суралцах байх. Суралцана гэдэг нь Дарьганга өв соёлд оруулж байгаа асар их хувь нэмэр юм.  

ГУРВАН ОКТАВ ХООЛОЙТОЙ ДУУЧИН ДЭЛХИЙД ХЭД БАЙГАА НЬ  2020  ОНД МЭДЭГДЭХ БАЙХ

-Та бол дэлхийд ч цөөхөн гурван октав хоолойтой дуучин. Таны нэрэмжит гурван октав хоолойтой дуучдын наадам байж бас болох юм даа? -Ийм наадам хийнэ, төлөвлөгөө гаргаад эхлүүлээд явж байгаа. БСШУСЯ, холбогдох газруудад хандсан байгаа. -Хэзээ болох вэ, тов гаргасан уу? -2020  онд миний нэрэмжит “Тэнгэрийн нулимс шиг аялгуу” гурван октав дууны дэлхийн уралдаан болно. Ирэх оны наймдугаар сард байх болов уу. -Гурван октав хоолойтой дуучин дэлхийд хэд байдаг юм бол? -Тийм дуучин дэлхийд байгааг 2020 онд мэдэгдэх байх. https://www.youtube.com/watch?v=zaX680OkJX4 https://www.youtube.com/watch?v=ZHI19yILZok https://www.youtube.com/watch?v=o-Qw913T0Pg&t=350s Эх сурвалж: www.polit.mn
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

1 цаг 56 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

7 цаг 15 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

7 цаг 28 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06