15 иргэн, аж ахуйн нэгжийн ЖДҮХС-гаас авсан зээл асуудалгүй болох нь батлагджээ

2019-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН   ЖДҮХС-гаас зээл авагчид жинхэнэ, хуурамчаараа ялгарч эхэллээ   Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсгээс ЖДҮХС-гаас олгосон зээлтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа. Шалгалтын хүрээнд энэхүү сангаас зээлүүдийг хуулийн дагуу олгосон эсэх, зээл авагч нь төслийнхөө дагуу зориулалтын дагуу зарцуулсан эсэх, албан тушаалтан эрх мэдэлтэй хүмүүс  нөлөөлж, хамаарал бүхий этгээддээ зээл олгуулсан эсэх гэх мэтээр нарийвчлан шалгаж тодруулж байгаа юм. Шалгалтын ажлын тайлан гарч, жинхэнэ жидүчин, албан тушаалтны ЖДҮ гэдэг нь ялгаж салгагдан шийдэгдэж эхэлжээ. Хууль дүрэм журмын дагуу зээл авсан, хэн нэгэн албан тушаалтны давуу байдлын нөлөөллийг ашиглаж зээл аваагүй, зориулалтын дагуу зарцуулсан аж ахуйн нэгжүүдийг асуудалгүй болохыг нь батлаж, хаасан байна. Үүнд иргэн Ц.Оюунчимэг, Г.Цэрэннадмид, Ц.Пүрэвсүрэн, Ж.Баяр, Д.Отгонтуяа, Х.Батбаяр нар болон “Алтан нуга даваа” хоршоо, Ганга нар” трейд ХХК, ЦЕТ ХХК, “Жигүүрт хөсөг” ххк, “Завхан буурал” хоршоо, “Тэнгэрийн соёмбо” ХХК, “Соёмбо капитал” ххк, “А төгөлдөр”, “Органик хүнс трейд” ХХК багтсан байна. Эдгээр иргэн болон аж ахуйн нэгж нь 10 саяас 350 сая хүртэлх төгрөгийн зээл авсан аж. Хууль зөрчсөн зөрчөөгүйг ялгаж салгасан ийм жагсаалт цаашид үргэлжлэн гарах аж. Хууль зөрчөөгүй гэдэг нь ингэж батлагдаж байгаагаа иргэн аж ахуйн нэгжүүдээс гадна гэмт хэргийн гэж тодотгох үйлдлүүд  нь ч ялгагдаж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. Хамаарал бүхий этгээддээ их хэмжээний зээл олгуулсан, хамаарал бүхий этгээддээ олгосон зээлээсээ ямар нэгэн байдлаар өөрсдөө авсан албан тушаалтнуудын хэрэг хуулийн дагуу шийдэгдэх  юм байна.   Албан тушаалтнуудтай холбоотой хэчнээн ЖДҮ байгаа вэ?   Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсгийн ажлын тайлан эхнээсээ гарч байгаа  бөгөөд дээрх шиг асуудалгүй нь батлагдаад хаагдаж байгаагаас гадна гэмт хэргийн гэж тодотгох үйлдлүүд  нь ч ялгагдаж байгаа гэдгийг эх сурвалж хэллээ. Хамаарал бүхий этгээддээ их хэмжээний зээл олгуулсан, хамаарал бүхий этгээддээ олгосон зээлээсээ ямар нэгэн байдлаар өөрсдөө авсан албан тушаалтнуудын хэрэг хуулийн дагуу шийдэгдэх аж. УИХ-ын таван гишүүнд хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байгаа. Энэ тоон дээр гишүүд нэмэгдэх үү гэдэг дээр хэвлэлээр янз бүрийн тоо гарч байгаа. ЖДҮ-тэй холбоотой гишүүдийн тоо хэвлэлээр гараад байгаа шиг 49 хүрнэ гэдэг ташаа мэдээлэл болохыг хуулийн байгууллагын эх сурвалж хэллээ. УИХ-ын гишүүдийн тэн хагасаас илүү нь ЖДҮ-гийн зээлтэй холбоотой мэтээр ташаа мэдээлэл тарааж байгаагийн цаана улстөрийн өөр зорилго нуугдаж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд хэлж байр сууриа илэрхийлжээ. Огт хамааралгүй хүний ЖДҮ-тэй холбоотой мэтээр мэдээлэл тарааж байгаа нь гишүүдийг бухимдуулахад хүргэж байгаа аж.   Хамтарсан ажлын хэсэг ямар хэргүүдийг шалгаж байгаа вэ?   Улсын Ерөнхий прокурор өнгөрсөн оны арваннэгдүгээр сард олны ЖДҮХС-гээс гадна олны анхаарал  татсан “Жаст групп" ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг, Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг, Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг, Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг, Оюутолгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг, 60 тэрбумын гэх хэрэг, АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан  төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэх хэрэг, Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан гэх хэрэг зэрэг авилгын гэмт хэргүүдийг шалгуулахаар Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсгийг байгуулж, ЦЕГ-аас 22 мөрдөгчийг татаж, ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч, Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, ЦЕГ, АТГ–ын удирдлагуудад шуурхай  шалгаж шийдвэрлэн, үр дүнг тооцож ажиллах үүргийг өгч байсан билээ. Эх сурвалж: www.polit.mn
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

3 цаг 41 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

3 цаг 56 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

3 цаг 56 мин
Мөнгөний бодлогын хүүг чангаруулсан асуудлын эргэн тойронд

Таван сарын өмнө 6.5 хувьтай байсан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрлээ.

2026-08-14
“Сахал” Д.Эрдэнэбилэг эргээд ирлээ, Монголын улс төр яаж өрнөх вэ?

Цагтаа “Монголын эзэн” хэмээгдэж, энэ улс орны улс төр, эдийн засгийн бүхий л асуудалд нэр нө

2026-08-14
“Рио Тинто” групп “Оюу толгой” компанийн орлогыг нууцалжээ

“Оюу толгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп Монгол Улсын Засгийн газартай шударга бус гэрэ

2026-08-14
Хөгжим, цирк, энтертайнмент, залуус.  “Kharkhorum Bazaar”-ын оройн хөтөлбөрийг бүү алдаарай!

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна үргэлжилж буй “Kharkhorum Bazaar”-ын

2026-08-13
С.Баярцогтыг тусгай саналаар сулласнаар сонсгол хийхээр МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлжээ

Намрын чуулган сарын дараа эхэлнэ. Түүнтэй зэрэгцээд намрын улс төр ч  зэгсэн халж мэдэхээр байна. Учир н

2026-08-13
“Нэткапитал”-ын Д.Сүндий нефтийн бизнест хүч сорихоор болжээ

“Нэткапитал” санхүүгийн группийг үүсгэн байгуулагч Д.Сүндийг мэдэхгүй хүн Монголд ховор биз ээ.

2026-08-13
Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

Орхон аймгийн албан тушаалтнуудын “буян”-аар “Будда вилла”-гийн 80 гаруй захиалагч хохирох уу?

2026-08-13