Иргэд жагсах шалтгаан: ЖДҮ-49

2019-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Цэвэр агаар сан”-г хоосолчихлоо” гэхэд ард түмэн чимээгүй л байлаа. “Тавантолгойг тонож байна” гэхэд ч тоосонгүй. “Эрдэнэтийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалчихлаа” гэхэд жишим ч хийсэнгүй. “Төрийн албыг 60 тэрбумаар зарчихлаа” гэхэд тэд шоолон инээлдэж байв. Дараа нь “Засгийн сайд нар 800 тэрбумын концесс хувааж идлээ” гэхэд “Цуу яриа” хэмээн уурсч эхлэв. Эцэст нь “Жирийн иргэдэд очдог ЖДҮХС-нг хоосолчихлоо” гэхэд арай гэж нүдээ нээв. “УИХ, Засгийн газрын гишүүд хамаарал бүхий компаниудаараа дамжуулж бүгд ижилхэн 950 сая төгрөгийн зээл авчээ” гэхэд л нэг юм толгойгоо өндийлгөлөө. Хууль тогтоох дээд байгууллын төлөөлөгчид, Гүйцэтгэх засаглалтайгаа нийлээд жирийн иргэдэд очдог ЖДҮХС-гаас 90 тэрбум төгрөг “завшсан” асуудлыг АТГ-аас шалгаж байгаа. Ийнхүү төрийн эрх барьж буй эрхэм түшээд ард түмнийхээ хөрөнгөнөөс хулуусан хэргээр бөөн бөөнөөрөө шалгагдаж байх зуур ард олны амьдрал өдрөөс өдөрт дордсоор, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, авдаг жаахан цалин, тэтгэвэр нь аманд ч үгүй, хамарт ч үгүй дуусч байна. Баян хоосны ялгаа ихэсч цөөнх нь хэт тансаг, олонхи нь хэт ядуу амьдралын хэв маягт шилжээд даруй гурван жилийг үджээ. Амьдрал ийнхүү дордож, орох орон үмх талхныхаа төлөө тэмцэж байгаа иргэдээ эрх баригчид сүржин зохиолтой ядруухан драмаар сатааруулж, цуутай баривчилгаа, тусгай ажиллагааг “Ард түмний нэрийн өмнөөс” хэмээн Үндсэн хууль зөрчин үйлдсээр эцэст нь иргэд залхаж, цөхөрлөө. Тэдэнд дахиад шинэ “Хошин драм” хэрэггүй. Харин бодитой орлого, дэмжлэг, бодлого хэрэгтэй байна. Тав тухтай амьдрах орон сууцаа ипотекийн зээлээр авах боломж, үр хүүхдээ сайн сургуульд сургаж, өөрсдөө чанартай хүнс хэрэглэхэд хүрэлцэхүйц цалин л хэрэгтэй байна. Түүнээс 60 тэрбумчин нь байна уу, “Жидүү”-чин нь байна уу тэдэнд огт падгүй болсон. Эрх баригчид ард түмнийг ингэтэл нь зовоож, тэгтэл нь тархийг нь угааж цөхрөөжээ. Н.Номтойбаяр гишүүний хэлснээр МАН-ын удирдлагууд ард түмнийг ядуу дорой, өнөөдрийн үмх махны төлөө саналаа худалддаг “Хар масс” байлгах сонирхолдоо л үйлчилж байна. Бидний аз болж “Хар масс”-ыг худалдаж авах мөнгөө тэдэнд очдог ЖДҮХС-гаас зувчуулж байгаад баригдлаа. Хэрэв өнөөдрийн эрх чөлөөт Ардчилсан нийгмийг авчраагүй бол энэ талаар хэн ч мэдэхгүй өнгөрөх байв. Тиймээс ард түмэн Ардчилал хүний эрх, эрх чөлөөнийхөө төлөө Төв талбай дээрээ гарч жагсъя гэж байна. Учир нь, энд хэн нэгэн эрх мэдэлтний, аль нэгэн намын эрх ашиг гэхээсээ ард түмний өөрсийнх нь язгуур эрх ашгийг хамгаалах тэмцэл өрнөж байгаа учраас иргэд зөнгөөрөө эрхээ хамгаалахаар эвлэлдэн нэгдэж эхэлжээ. Үүнийг мэдсэн, мэдэрсэн эрх баригчид өнөөх л улиг болсон тархи угаах “машин”-аа ажилуулж, иргэдийг жагсаалд очихгүй байхыг уриалж байна. Тэд жирийн иргэдэд очдог ЖДҮХС-гийн зээлийг УИХ, Засгийн газрын гишүүд бүлэглэж авсан нь зөв, “Энэ бол жижиг хулгай. Үүнээс том хулгай цаана чинь байна” гэхчилэнгийн тархи угаалтаа эрчимжүүлж байна. Гэхдээ тэд нэг л зүйлийг огтхон ч ойлгохгүй төлбөр төлж явуулсан мэдээлэлдэж сэтгэл ханаж, ард түмнийг басан доромжилж байна. Өмнө нь өчнөөн дуулиант хэргүүдийг тоолгүй өнгөрсөн иргэд энэ удаа “Жидүүчдийг” мартахгүй, уучлахгүй байна. Хэдэн сарын турш “Жидүүчин” гишүүддээ хариуцлага тооцохыг нь харж суусан. Одоо энэ бүхний тэвчээр алдуурч амьдралынхаа төлөө, ахиад ийм хулгай төрд нүүрлэхээс сэргийлж тэмцэж байна, нэгдэж байна. Учир нь, авилгалчид энэ удаа давж болохгү цээрийг давж жирийн иргэдийнхээ халаасанд хуруу дүрсэн юм.
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

2 цаг 18 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

7 цаг 37 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

7 цаг 50 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06