Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн хэлсэн онцлох 27 эшлэл

2019-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор  УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан  Х.Тэмүүжин оролцсон.  Түүний ярилцлагаас онцлох 30 эшлэлийг хүргэж байна.
  1. Ер нь хууль, шүүхийн байгуул­лагын арга барил хоцрогдсон, хүний эрхийн мэдрэмжгүй, улс төрийн нөлөө хэт их, авлигажчихсан байгаа нь үнэн. Хариуцлага тооцох үүд хаалгыг тэр байгууллагын толгойд байгаа цөөн хэдэн хүн өөрсдөдөө зориулаад таглаж бөглөчихсөн ч үнэн.


  2. Хуул зүйн салбарын шинэчлэл хийж энэ асуудлуудыг шийдэх гэж оролдсон. Харин тэр үед хуулийн өөрчлөлтүүдийг хамгийн их эсэргүүцэж байсан хүмүүс нь одоо ямар аймшигтай юм бэ, ийм эрүү шүүлт байдаг юм уу гээд гэнэт ухаарч, мэдсэн мэт хашгиралдаад эхэллээ.


  3. Тэд таван жилийн өмнө гэхэд хуулийн байгууллагуудын дарга нарт хир халдаадаггүй, хамгаалагч нар байлаа. Хуулийн байгууллагыг гүтгэлээ, самарлаа гээд тэдэнд хайртай бо­лох тухай уралдааны тэргүүн байрны эзэд байв.


  4. Цагдан хорих төвд гүйцэтгэх ажил­лагаа явуулах, эрүүдэн шүүхийг хориг­лосон хуулийг Ж.Батзандан, Ц.Нямдорж нар  ульдан эсэргүүцэж,ийм хуулиудыг батлуулахгүй гээд чуулган хүртэл хаяж гарч байсан даа.  Тэд эрүүдэн шүүлт зэрэг асуудлыг таслан зогсоох шийдлүүдийг эсэргүүцдэг харин үр дагавраар нь шоуддаг тийм л хүмүүс.


  1. Өнөөдөр гэнэт ухамсарлаад, ойлгоод энэ болохгүй юм байна гэж  бодож байгаа бол 2015-2016 онд өөрсдийнх нь саналаар хүчингүй болчихсон тэр хуулиудыг санаачлага гаргаад өргөн бариад батлах хэрэгтэй.


  2. Гэхдээ попууд хэзээ ч асуудал шийддэггүй. Попууд асуудлыг зүгээр л дэвэргэдэг. Тэдний энэ хувирал худалч, хулгайч, урвагч байдал нь асуудлыг шийдэх, эцэслэх боломжийг үгүй болгочихдог.


  3. Тэд ард түмний санах ой, загасны санах ойтой адилхан богино гэж итгээд өөрсдийгөө баярлуулаад “баатар” болж  байна гээд л үргэлжлүүлж худлаа хэлээд явна.


  4. Худлаа хэлдэггүй, хоосон попрогчид биш юм бол Цагдан хорих төвд гүйцэтгэх ажил явуулахыг хориглосон хуулийг сэргээгээд баталчих. Тэгвэл энэ эрүүдэн шүүлтийг зогсоох хамгийн чухал зохицуулалт болно.


  5. Хүний эрхийг үгүй хийгээд байгаа Гүй­цэт­гэх ажлын тухай хуулийг алга болгоод оронд нь шүүхийн зөвшөө­рөлтэй гүйцэтгэх нууц мөрдөн шал­гах, хууль сахиулах ажиллагаагаа про­­ц­ессын хуульдаа тусгаад Таг­нуулын ажиллагааны хуулиа тусдаа гар­­гаад гэмт хэрэгтэй тэмцдэг, хууль сахиулдаг байгууллагуудаа Таг­нуулын байгууллагатай холилгүй бүрэн журамлачих.


  6. Үнэхээр хүний эрхийн төлөө байгаа бол Тахарын албыг буцаагаад байгуулчих. Гэрч хохирогчийг хамгаалах систем чинь байхгүй болчихоод шударга ёс чинь доголдоод байна.


  7. Үнэхээр хонгилыг эвдэе гэж бодож байгаа юм бол УИХ-ын дэргэд, Ерөнхийлөгчийн дор гэмт хэрэгтэй тэмцдэг, мөрдөн шалгадаг байгууллага байлгадгаа больчих. Тэднийгээ татан буулгаад Засгийн газар, гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд Мөрдөх албаа байгуулчих хэрэгтэй.


  8. Ерөнхийлөгч нэгдүгээрт эрүү шүүлт­тэй холбоотой, хуулийн бай­гуул­лагын хариуцлагагүй байдлыг зарлаж, нийтийн уур бухимдал, олны сэт­гэл хөөрлийг дэвэргэж бодит мэ­дээ­лэл, эрүүл хэлэлцүүлэг өрнүүлэх бо­ломжгүй цаг хугацааг овжин ашиглаж өөрийн эрх мэдлийг тэлж байна.


  9. ҮАБЗ нэрийн дор Монгол Улсад их мөнгө хаана байна тэрийг нэг хоёр улс төрч шийдэх гэж оролддог байсан. Одоо түүн дээр шүүх, хуулийн байгууллагад яваа дурын хэрэг дээр ашиг сонирхлоо илэрхийлэх эрх мэдэл олж авлаа.


  10. Өмнөх Ерөнхийлөгч нар хуулийн байгууллагын удирдлагыг чамайг томилсон учраас гэж ярьдаг байсан бол одоо би чамайг энэ ажлаас чинь халж чадна гэдэг л яриа болно. Томилох тухай асуудал 30 хувийн нөлөөлөл байсан бол би чамайг халж чадна гэдэг асуудал 100 хувийн нөлөөллийн тухай яриа.


  11. Уг нь Ерөнхийлөгчийн засаглал чинь ардчилсан засаглалын нэг хэлбэр юм шүү дээ. Үндсэн хуультай, эрх мэдэл хуваарилах зарчимтай. Түүнээс  биш хууль тогтоох эрх мэдэл болон шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхгүй ийм л хүн байдаг. Гэтэл сая Ерөнхийлөгчийн засаглал руу алхах биш дарангуйлалын засаглал руу ойртсон алхам хийчихлээ.


  12. Сайн дураараа гүйцэтгэх эрх мэдлээ Ерөнхийлөгчид, түүний тамгын газрын даргад атгуулчихсан Ерөнхий сайдтай юм яриад яахав. Тэрэнд нь чирэгдээд парламентат ёсоо үгүй хийчихэж байгаа УИХ-ын дарга гэдэг мануухай ч хөөрхий байна.


  13. Өмнөх Ерөнхийлөгч нар нэг иймэрхүү ааш гаргаж, эрх мэдлээ тэлэх гэж оролддог байсан. Тэрэнд нь УИХ, парламент хаалт болж зогсдог байлаа.


  14. Харин энэ удаа удирдаж байгаа хүн нь утсан хүүхэлдэй, УИХ-ын гишүүд нь 60 тэрбум болон ЖДҮ хулгай луйвартай. Тэгэхээр хонгилын шинэ эзэнд тал засахгүй бол бүгдээрээ шоронд явах айдастай. УИХ бол ард түмний нэрийн өмнөөс хууль тогтоох байгууллага болохоос биш шоронд орохгүй гэсэн айдастай хулгайч нарын амь хорогдох оромж биш л дээ.


  15. Эрүүл зөв зохистой нийгэмд бол Үндсэн хуулийн цэц гэдэг Үндсэн хууль давж гарсан бүх шийдвэрийг хүчингүй болгодог, Үндсэн хуулийн бус үйл ажиллагаа явуулсан албан тушаалтан хэнбэгуай нь ч байсан хариуцлага тооцох үндэслэлийг бүрдүүлдэг тийм байгууллага. Гэхдээ жил хүрэхгүй хугацааны өмнөхөн Цэц рүү ямар хүмүүс томилогдсоныг санаж байгаа биз дээ.


  16. Тэр хүмүүс Үндсэн хуулийн үзэл санааг хамгаалах итгэл үнэмшил, зүрх зоригтой юу, эсвэл томилсон хүнийхээ далайсан газар нь далд орж, далласан газар нь ил болох тавиул төдий хүмүүс үү гэдгийг харж л байя. Тэр байгууллага энэ үйл явцыг зогсоож чадах уу үгүй юу гэдэг Монгол Улсын Үндсэн хуульт ардчилалд үүсч буй маш том сорилт.


  17. Ер нь шударга ёс гэдгийг эрх мэдэлд гарч өшөөгөө авах гэсэн бодолтой хүмүүс нэг махны машин үйлдвэрлээд түүнийхээ бариул дээр насаараа сууна гэж горьддог шиг байгаа юм. Тэр машинаас холдлоо л бол дараагийн хүн бариул дээр ирээд өөрийг нь тэр махны машин руу чирдэг. Энэ бас давтагдах л байх.


  18. Гэхдээ яагаад энэ махны машиныг эвдэх тухай ярьж, бодохгүй байгаа юм бол. Шударга бусын хонгилыг нураах биш зөвхөн хонгилынхоо түлхүүрийг авах тухай, хонгилоо бас бусдад түрээслүүлэх тухай л бодоод төлөвлөөд байна.


  19. Ардчиллын бие даасан институтуудыг мэрж устгах замаар дарангуйлал бэхжиж байна л даа. Дээр нь дарангуйлалд түшигтэй популизм. Эхлээд нийгмийн айлгана, уурлуулна. Түүний дараа дайсан зааж өгнө. Түүнийг дарж байна нэрийн доор бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж авна.


  20. Үүний дараа эрх мэдлийг нь, эрүүл саруулаар сэтгэж, шүүмжилсэн хүн бүхнийг нөгөө дайсантайгаа холбох гэж оролдоно. Саяхандаа надаас нэг сэтгүүлч “Таныг МАНАН-гийнх гээд байх юм” гэж асууж байна лээ.  Би бүр цочирдсон. Би амьдралдаа тэр МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж үзээгүй хүн. Ямар нэгэн байдлаар тэр нөхдүүдийн нөмөр нөөлөгт явж үзээгүй.


  21. Харин ч эсрэгээрээ нөгөө МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж байсан, эрх ямбыг нь эдэлж, боломжийг нь өөртөө болон ах дүүдээ ашиглаж, өстнөөс нь гал хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс нь өнөөдөр гэнэт шинэ МАНАН гэдэг хаягтай өөр газар өөрсдийгөө нуучихаад, өмнөх МАНАН –гаа ёстой муухай юм байсан, мангас л гэсэн үг ухааны юм яриад сууж байна.   Ийм хиймэл шударга ёс хоосон тэмцэл худлаа л даа.


  22. 2008 оны Засгийн газарт хэн хэн орж байв. 2012-2014 онд МАНАН-гүй байгуулагдсан Засгийн газрыг унагаж,  МАНАН-гийн Засгийн газраа хэн хэн байгуулж байв, тэнд хэн гарын үсэг зурж, тэр Засгийн газарт хэн ах дүүгээрээ албан тушаалд очиж байлаа.


  23. Тийм хүмүүс МАНАН гэдэг хаягийг одоо дуртай хүндээ наагаад сууж байна шүү дээ.  Өөрсдөө МАНАН-гийн шугамаар албан тушаал авч, эд хөрөнгөтэй болсон ичиж үхмээр нөхдүүд шүү дээ.

Эх сурвалж: www.polit.mn
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

2 цаг 20 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

7 цаг 38 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

7 цаг 51 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06