“Монголын театрыг их чадварлаг бүжигчидтэй гэж сонссон”

2019-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА УДБЭТ-ын хамт олон энэ онд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор олон томоохон ажил төлөвлөсний нэг нь БНСУ-ын “Wise” балетын театртай хамтарсан “Нigh Feeling”  модерн тоглолт юм. Тус уран бүтээлийн хүрээнд Солонгосын “Wise” театрын 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсад ирээд байна. Тус театр нь эх орондоо 2005 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулсан бөгөөд хоёр монгол гоцлоочтой юм. 14 жилийн хугацаанд жилдээ гадаад болон дотоодын 80 гаруй тоглолт хийдэг туршлагатай, чадвартай хамт олон аж. “Wise” театрын гоцлол бүжигчин М.Намсрай “Би 2015 онд урилгаар энэ театрт ажиллаж эхэлсэн. Манай театр Солонгостоо эхний таван тэргүүлэх компанид ордог. Миний хувьд дөрвөн жилийн дараа эх орныхоо театр бүжиглэх гэж буйдаа сэтгэл их догдолж байна. Дурсамж бүхэн минь сэргэж байна. Энэ удаад бид гурван өөр утга агуулгатай модерн балет тоглох төлөвлөгөөтэй ирлээ. Модерн балет илүү эрх чөлөөтэй гэдгээрээ онцлог. Тиймээс үзэгчдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Харин “Wise” театрын захирал Ким Кил Юун “Танай сайхан оронд ирсэндээ баяртай байна. Манай театрын хувьд анх удаа 60 гаруй жилийн түүхтэй Монголын театрт уран бүтээлээ хүргэх гэж байгаа нь нэр төрийн хэрэг билээ. Хамтарсан уран бүтээл сайхан болно гэдэгт итгэлтэй байна. Цаашдаа ч олон бүтээлд хамтрах байх” гэв. Тус театрын гоцлол бүжигчин Ким Хан Сиул “Миний хувьд энэ тоглолт гадны оронд хийж буй анхны аялан тоглолт. Тиймээс сэтгэл их хөдөлж байна. Монголын театрыг их чадварлаг бүжигчидтэй гэж сонссон. Тиймээс танилцаж, туршлага солилцох мөчийг тэсэн ядан хүлээж байна” гэсэн юм. Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт маргааш, нөгөөдөр УДБЭТ-ын тайзнаа болох юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.4 № 69 (6036)
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

2 цаг 18 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

7 цаг 36 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

7 цаг 49 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06