“Казинодох”-ыг хориглосон тогтоолыг хэнд зориулсан бэ?

2019-04-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “...Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулж, бүх шатны төрийн албан хаагчийг мөрийтэй /Казино тоглох/ тоглохыг хориглолоо” гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв. Түүний ярьснаар Засгийн газар уг шийдвэрийн биелэлтийг улирал бүр тайлагнаж байхаар холбогдох албаныханд үүрэг өгсөн. Төрийн албан хаагч казино тоглож байгаа талаар мэдээлэл ирж, энэ нь батлагдвал ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна. Төрийн бүх шатны албан тушаалтан гэдэгт улс төрийн албан тушаалтнууд ч багтана. Эхний ээлжинд журмыг хэрэгжүүлээд зургаан сар харж, үр дүнг нь харъя гэж байгаа. Журам хэрэгжихгүй, үр дүнд хүрэхгүй байвал хуулийн төсөл санаачлахаар Засгийн газрын хуралдааны үеэр ярилаа” гэв. Гэнэт мэдэгдсэн энэ дүрмийн өөрчлөлт яагаад, ямар учраас гарсан нь сонин байгаа юм. Мэдээж хэрэг, улсын эдийн засаг ийм хүнд байхад төрд алба хашдаг хүмүүс казинодоод яваад байж болохгүй. Тэгээд ч хөлсөө урсгаж хэдэн төгрөг олдог бизнесмэнүүд казино руу шагайдаг ч үгүй. “Үнэгүй” олдсон мөнгө л казинод үрэгддэг. Гэхдээ ямар ч хууль, дүрмийн өөрчлөлтийг судалгаатай, ард нь яах вэ гэдгийг бодож хийх ёстой. ЗГХЭГ-ын даргын ярьснаар бол “...Эхний ээлжинд журмыг хэрэгжүүлээд зургаан сар харж, үр дүнг нь харъя” гэж байна. Яг энэ дүрмийг хэрэгжүүлэхэд өнөөдөр төрд ажиллаж байгаа 200 мянган албан хаагчийг яаж хянах вэ гэдгийг бодсон эсэх нь эргэлзээтэй. Бүгдэд нь “чип” суулгадаггүй юм бол хаанахын ямар казинод хэний мөнгөөр тоглоод явж байгааг мэдэх боломж байхгүй. Байдаг юм гэхэд адаглаад л араас нь тагнуулынхан хөөцөлдөнө. Тэр зардлыг яаж шийдэх вэ гэхчлэнгээс дүрмийн өөрчлөлт “түүхий” байгааг харж болно. Гэсэн хэдий ч ийм дүрмийн өөрчлөлт хийх шаардлага эрх баригчдад байгаа бололтой байна. Зарим эх сурвалжийн мэдээллээр, ажлыг нь авах гээд  үзээд байгаа нэр бүхий албан тушаалтанд зориулсан гэх мэдээлэл ирж байна. Засгийн газрын “борвиндоо баастай” энэ тогтоолын зорилго явж явж ийм л байж таарах вий. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.4 № 69 (6036)
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

2 цаг 19 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

7 цаг 38 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

7 цаг 51 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06