Х.ОЮУНБОЛД
Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Доналд Туск, Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй Брикстийн гэрээний хугацааг сунгах хүсэлт тавьсны дараа Европын холбооноос Англи гарах үйл ажиллагаанд хүлээцтэй хандахыг хүссэн байна. Доналд Туск ”Бид энэ асуудлыг эцсийн байдлаар хэрхэн шийдэгдэхийг мэдэхгүй. Тиймээс тэвчээртэй байцгаая” гэж твиттерт жиргэжээ. Харин үүний өмнө Тереза Мэй “Английн Засгийн газар 50 дугаар зүйлийн шинэ заалтад зааснаар энэ гэрээг батлах хэрэгтэйг онцолсон байна. Мөн энэ гацаанаас гарахын тулд Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбинтой уулзах саналыг тавьжээ. Түүнчлэн гэрээний хугацааг яагаад сунгах шалтгааныг бид тодорхой болгох хэрэгтэй. Ингэснээр Их Британи Европын холбооноос товлосон өдрөө,зохион байгуулалттайгаар гарна гэж онцлов. Тереза Мэй “Энэ хэлэлцээр, хагарал удаан хугацаагаар үргэлжилж болохгүй болохыг сануулжээ. Европын холбооноос гарах гэрээг багтаасан төлөвлөгөөний талаар хэлэлцээрийг Европын холбооны гишүүн 27 оронтой хийсэн. Европын холбоо хэлэлцээрийг задруулж болохгүй” гэж мэдэгдсэн байна. Харин одоог хүртэл Их Британийн парламент Лондон, Брюсселийн хооронд хоёр жилийн турш хийж байгаа хэлэлцээрээр нэгдсэн гаалийн албатай болох эсвэл гэрээ батлагдаагүй тохиолдолд Европын холбооноос гарна гэсэн сонголтыг нь эсэргүүцэж батлахаас татгалзсаар байгаа юм. Гурван ч удаагийн санал хураалтаар гэрээг батлахаас татгалзсан парламент уржигдар Лондон Европын холбоотой ирээдүйн харилцаагаа хамтран судлах олон боломжийг няцаасан байна. Гэхдээ энэ холбооноос зохион байгуулалттайгаар гарахыг зөвшөөрсөн гэрээг байгуулах хугацааг энэ сарын 12 хүртэл хойшлуулахыг зөвшөөрчээ.
Эх сурвалж:polit.mn