Д.Эрдэнэбат: Эдийн засаг хэмээх эрсдэлтэй сэдвээр шоудах хэрэггүй

2013-08-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

УИХ дах АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай цөөн хором ярилцав. Тэрээр манай улс руу чиглэсэн хөрөнгө оруулалт унасан нь хуулийн орчин муу байгаагаас үүдсэн гэж тайлбарлалаа.

-Ээлжит бус чуулган ирэх долоо хоногт хуралдах байсан ч хойшилсон гэх юм. Шалтгаан нь юу байсан юм бол. Чуулганы хуралдаанаар юу хэлэлцэх вэ?

-Засгийн газраас эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулаад тодорхой хуулийн төслийг өргөн барихаар шийдвэрлэж байгаа. Энэ нь хөрөнгө оруулалтын тухай хууль,  Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, урт нэртэй хууль. Эдгээрийг яагаад оруулав гэхээр гадаадын хөрөнгө оруулалт багассантай холбоотой. УИХ-ын даргын төлөвлөж байгаагаар ирэх сарын 16-нд ээлжит бус чуулганы хуралдах юм билээ. Энэ хугацаанд Засгийн газрыг Хөрөнгө оруулалтын тухай хуулийг маш сайн нягталж оруулж ирээч гэдэг үүрэг өгсөн. Ерөнхийлөгч бас өгсөн байгаа. Энэ бол зөв үүрэг. Яагаад гэвэл хөрөнгө оруулалтыг гадаад, дотоод гэж ялгах ёсгүй. Хөрөнгө оруулалтын орчин нь олон жилийн хугацаанд тогтвортой байх ёстой. Дээрээс нь хөрөнгө оруулалтыг хот, хөдөөгөөр нь ялгаж өгөх ёстой. Ялангуяа, хөдөө оруулж байгаа хөрөнгө оруулалтад урт хугацааны тогтвортой байдлыг бий болгох ёстой юм. Ер нь хөрөнгө оруулалт буурсан асуудал бол өнөөдөр үүссэн зүйл биш. 10 жилийн өмнө үүссэн асуудал. Цаашдаа хөрөнгө оруулалтаа тогтвортой байлгая сайн хууль гаргах ёстой.

-Эдийн засаг хүндэрсэн тухай хэн хүнгүй ярьж байгаа. Санал нийлнэ биз дээ?

-Монголын эдийн засаг эрсдэлтэй байна. Аливаа зүйлийг улс төрийн өнцгөөс гэхээс илүү тоон өнцгөөр харж үзэх ёстой. Тоо бол бүгдийг хэлдэг толь юм. Дотоод нийт бүтээгдэхүүний өсөлт байна уу гэвэл байна. Инфляц хоёр дахин буурсан уу гэвэл буурсан. Ажилгүйдэл буурсан, ажлын байр нэмэгдсэн, дотоодын зах зээл урд хожид байгаагүйгээр эрчимтэйгээр ажиллаж байна. Харин хоёр том эрсдэл учирсан уу гэвэл тийм. Үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэгдүгээрт, экспорт татарсан. Үүнээс болоод өрөнд орж байна. Хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалт буурсан. Ялангуяа  “Оюутолгой”-гийн хөрөнгө оруулалт зогссон учраас улсын нийт хөрөнгө оруулалт буурч байгаа юм. Үүнээс өмнө Монголын эдийн засаг эрчимтэй урагшилж байлаа.  Эцэст нь хэлэхэд, улс төрч, эрдэмтэд гээд хэнбугай ч эдийн засгийн асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж болохгүй. Эдийн засаг хэмээх эрсдэлтэй сэдвээр шоудах нь утгагүй юм.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21