Ам.доллар 1900 хүрлээ, төв банк юу хийх вэ?

2014-08-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.СОНОР

Ханшийн самбар дахь нэгж ам.доллар өчигдөр 1900 төгрөгийг давлаа. Эдийн засагчдын дүгнэлтээр  бол хөрөнгө оруулалт буурч ам.долларын нийлүүлэлт багассанаас энэ “галзуурал” явж байна гэж үзэж байгаа.  Гэтэл  бид хөрөнгө оруулалтыг татах хуулиудаа баталж, байдал сайжирна гэж үзсэн ч  салхи наашаа эргэх шинжгүй байна. Төв банк харин одоо юу хийх нь тодорхойгүй. Бодлогын хүүгээ  нэмж 12 болгосон  нь ч, уржигдар 24 сая ам.доллар арилжааны  банкуудад худалдаад ч  ханшийн  өсөлтийг хязгаарлахад дэм  болсонгүй бололтой.  Бие даагч гишүүд өнгөрсөн зургадугаар сард Монголбанкны  ерөнхийлөгч Н.Золжар­галыг  огцруулах бичгийг спикерт өгсөн ч чуулган хаагдаад мартагдсан. Тэр бичиг одоо З.Энхболд даргын ширээн дээр байгаа болов уу. Харин  УИХ-ын гишүүн  Г.Баярсайхан ам.доллар 2000 хүрэхэд Төв банкны  ерөнхийлөгчийг огцруулна хэмээн бичгээ  бэлдэж суугаагаа хэвлэлээр мэдэгдэж байгаа юм. С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын  өргөн барьсан уг бичигт “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” хэмээн заасныг Монголбанк хангаж  чадахгүй байгаагаас ерөнхийлөгч  нь  огцрох ёстой “хэмээсэн байсан юм. Албан бус мэдээллээр бол манай улсын валютын  нөөц 67 хувиар  буюу 24.4 тэрбум ам.доллараар буурсан гэж үзэж байгаа юм. Энэхүү огцом  бууралт ам.долларын ханшид нөлөөлсөн гэж үзэж  байгаа  боловч Н.Золжаргал ерөнхийлөгч ажлаа муу хийсэн хэмээн эдийн засагчид  онцолж буй. Хэрэв  ээлжит бус чуулган зарлагдвал хэлэлцэх асуудалд нь Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах  асуудал ямар ч  байсан орох бололтой.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 28 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 40 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 46 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин