Казино тоглосон нь батлагдвал шууд албан тушаалаас нь чөлөөлнө

2019-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, төрийн албаны удирдах албан тушаалтнууд, албан хаагчид казино болон мөрийтэй тоглосон тохиолдолд тооцохоор болсныг мэдээлэв.  Тэрээр "Төрийн бүх шатны албан тушаалтны ёсзүйн дүрэмд өөрчлөлт орууллаа. Дүрэмд "Дотоод гадаадад мөрийтэй тоглох. казино тоглохгүй байх, энэ төрлийн үйлчилгээний газраар үйлчлүүлэхгүй байх гэсэн заалтыг нэмж оруулсан. Аливаа улс төрийн болон төрийн албан тушаалтнууд нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үндсэн дээр тангараг өргөж ажилладаг албан хаагчид. Харамсалтай нь сүүлийн 10 гаруй жил албан тушаалтнууд мөрийтэй тоглох асуудал хавтгайрч, казино тоглох замаар мөнгө угаах, авлига, хээл хахууль авах, нөлөөлөлд автах нөхцөл байдалд Монгол төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн өмчит ААН-ийн дарга, захирлууд олноор холбогдох болсон. Төрийн зарим албан хаагчдын цалин амьдралдаа хүрэхгүй гадаадад ажиллаж байхад төрийн өндөр дээд албан тушаалтнууд казино тоглож байгаа тоогоор тэргүүлэх хэмжээний статистик гарч, нийгмийн сүлжээ болон дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаар гарах боллоо. Засгийн  газрын энэ шийдвэрийн биелэлтийг улирал тутамд дүгнэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон. Энэ шийдвэрийн биелэлтэд олон нийт болон хэвлэл мэдээллийнхний хүчтэй хяналт туйлийн чухал. Тиймээс аль нэг газар төрийн албан тушаалтнууд, тэр дундаа удирдах албан тушаалтнууд казино тоглож байгааг мэдвэл шууд ЗГХЭГ-т мэдээлэл өгч болно. ОХУ, БНХАУ, ХБНГУ, Филиппин зэрэг улсын төрийн албан хаагчийн ёсзүйн дүрмийг бид судалж үзсэн. Ардчилал хөгжиж, бэхжиж байгаа манайхтай адил орнуудад төрийн албан хаагчид казино тоглохыг хориглон, хууль журмаар зохицуулсан байна" гэлээ Эх сурвалж:www.polit.mn 
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

2 цаг 20 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

7 цаг 38 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

7 цаг 51 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06