Хүүхдийнхээ зургийг Facebook-т постолсоор байх уу?

2019-04-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА Бид нийгмийн сүлжээгээр аялж суухдаа үзэн ядаж, эсвэл хайрлаж, сэтгэл хөдлөлийн бүхий л мэдрэмжээ илэрхийлдэг билээ. Хүн болгон шахам өөрийнхөө селфийг сүлжээнд тараадаг болсон нь гэр бүлийн хүрээнд яригдах ёстой асуудал болон хувирч байна. Хүмүүс өөрсдийнх нь зургийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлчихвэл хэр дуртай байх бол. Энэ тохиолдолд танд тухайн зураг таалагдаагүй бол “Миний зургийг устгаад өгөөч” гэж хэлэх л байсан байх. Холливудын алдарт жүжигчин Гвинет Пелтроу 14 настай охин Аппл Мартинтайгаа цанаар гулгаж байхдаа авахуулсан зургаа нийгмийн сүлжээнд тараасны дараа эцэг эхчүүдийн дунд хүүхдийнхээ зургийг олон нийтэд шууд цацах эсэх талаарх томоохон хэлэлцүүлэг үүсээд байна. Энэ зурагт охин нь шил зүүсэн тул царай төрх нь тодорхой харагдаагүй гэдгийг онцлох хэрэгтэй. 150 мянга гаруй хүнээс магтаал хүртсэн энэ зурагт харин жүжигчин бүсгүйн охин огт эсрэгээр хандаж байна. Тэрээр дээрх зурагны доор “Ээж ээ, бид энэ талаар ярилцсан шүү дээ. Та миний зөвшөөрөлгүйгээр миний ямар ч зургийг постолж болохгүй” хэмээн бичсэн байсан нь ихээхэн шуугиан дэгдээлээ. Харин ээж нь охиныхоо энэ хатуухан тайлбарт “Чиний царай харагдахгүй л байна шүү дээ” гэж хариулсан юм. Алдартны энэ зурагны дараа шүтэн бишрэгчид нь хоёр хуваагдчихав. Нэг хэсэг нь “Ээж нь ямар зураг постлох нь өөрийнх нь дур” гэж үзсэн бол нөгөө хэсэг нь “Хүүхэд өөрийнхөө эрхийг хамгаалах эрхтэй” гэж шүүмжилж байна.  

Хүүхэд зургаа нийтлүүлэхгүй байхыг хүсвэл...

  Инээдтэй ч гэмээр нэг зүйл бий. 13 нас хүртлээ хүүхэд нийгмийн сүлжээнд өөрийн нэрээрээ бүртгүүлэх эрхгүй байдаг. Тийм ч учраас хүүхдүүд өөрийнх нь зургийг хаа сайгүй, ямар ч зөвшөөрөлгүйгээр хэвлэж байгааг хараад ямар их гайхдаг бол. Программ хангамжийн мэргэжлээр Испанид сурч буй Конрад Итурбэ одоо 19 настай. Тэрээр ВВС-д ярихдаа “Гэр бүлийнхэн маань миний зургийг нийгмийн сүлжээнд зүгээр л тараачихсан байсан. Энэ зураг намайг цочроосон” гэжээ. Мөн тэрээр “Би өөрийнхөө зургийг олон нийтийн сүлжээнд тараах үнэхээр дургүй. Би хэзээ инстаграмдаа зургаа тавьж байгаагүй. Миний зургийг миний зөвшөөрөлгүйгээр постолж болохгүй шүү гэж би ээждээ хэлдэг” гэжээ. Түүний зургийг хэлэлгүйгээр нийтлэх нь түүнд яг л хувийнх нь орон зайд хууль зөрчин халдаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг гэнэ. Учир нь одоо ч түүний бяцхан хүү байхдаа авахуулсан олон зураг интаграмд “хөвж” явдаг болохоор ийн бодоход хүргэсэн бололтой. “Би бага насныхаа зургийг нь Facebook-т тараах дургүй. Энэ бол хүний маш нандин зүйл” гэж Итурбэ хэлэв. Учир нь Facebook дэх зургийг нүүрний хэлбэр, онцлогоор нь ялгадаг учраас түүнийг хөгшин болсон хойно ч хүмүүс мөрдөн мөшгих, таних сурвалж болно гэдгээс тэр эмээж байна. Тэгвэл АНУ-ын иргэн 14 настай Сониа Бохари Twitter болон Facebook-т анх нэгдэхдээ бас л ижил мэдрэмжийг авсан гэнэ. “Миний зургийг олон жилийн турш Facebook сүлжээнд тарааж байсан гэж бодохоор ичмээр санагддаг” гэж тэрээр хэлжээ. “Таван настайдаа шүдний дагина байдаг гэдэгт итгэдэг байсан учраас бичсэн захидал, хөлд орж байхдаа унаад уйлж байхад минь, бас 12-13 настайдаа аяллаар явж байхдаа юу ч бодолгүй инээгээд гүйж байсан зургуудыг маань миний зөвшөөрөлгүй нийтэлсэн байсан” гэж Сониа бас ичингүйрэн хэлсэн юм. Түүний хувьд өөрийнхөө зургуудийг зөвшөөрөлгүйгээр нийтлүүлсэндээ ичмээр сэтгэгдэл төрж байснаа хуваалцсан байлаа. Гэхдээ хүн болгон ингэж үзэхгүй байгаа бололтой. Жишээ нь, Лондонд суралцаж буй 23 настай Шарлот Кристи “Олон нийтийн сүлжээнд хүүхдийнхээ зургийг нийтлэх нь байдаг л зүйл” хэмээн тайлбарлаж байна. Түүнийг 13 нас хүрэх үеэс нь эхлэн ээж нь зургийг нь нийгмийн сүлжээнд тараах болжээ. “Тэр миний зургийг “tag”-лаад л тавьчихдаг. Тиймээс ч миний мэдээллийн хуудсанд тэр зургууд нийтлэгддэг. Бүгд л хардаг. Надад сайхан л санагддаг. Заавал ундууцах хэрэггүй шүү дээ” гэж залуу бүсгүй хэлж байна. “Миний бодлоор нийгмийн сүлжээнд хүн бүхэн зургаа тавих дуртай. Гэхдээ ээж минь надтай авахуулсан зургаа нийтэллээ гээд тэр нь гагцхүү зөвхөн миний зураг гэсэн үг биш. Тэгээд ч би түүнээс та яагаад миний зургийг нийтлээд байгаа юм бэ гэж асуух ч шаардлагагүй байх. Учир нь энэ чинь байгалийн зүйл. Тэр чинь миний ээж” гэж Кристи тайлбарлав.

Зөвшөөрөлгүй зураг нийтлэх нь аюултай юу?

  Тэр нэрээ хэлэхийг хүсээгүй юм. 29 настай бүсгүй тэрээр Хонгконгд эрүүл мэндийн мэргэжлээр суралцдаг байна. Түүний хувьд хүний хувийн хэрэг, хувийн орон зай гэдэг ихээхэн чухал аж. “Намайг 21 настай байхад ээж минь надтай хамт авахуулсан зургаа нийгмийн сүлжээнд нийтэлсэн. Би тухайн үед хүүхдээ тэвэрчихсэн сууж байсан юм” гэж нэрээ хэлэхийг хүсээгүй эмэгтэй ВВС-д ярьжээ. Түүний нууцыг хадгалах үүднээс Сара гэж нэрлэхээр шийдсэн юм. “Ээж миний зургийг олон нийтэд түгээсний дараа би маш их аюулын дунд байгаа юм шиг мэдрэгдсэн. Учир нь би хүүхдийнхээ зургийг хүмүүст харуулахыг хүсээгүй. Google-ээс хэний л бол хэний нэрийг бичээд зургийг нь олж болдог гэдгийг би мэднэ. Технологи биднийг ямар ч халхавчгүй болгож байгааг би мэдэрдэг” гэж Сара ярив. Эстониагийн Тарту дахь Их сургуулийн мэдээллийн судалгааны чиглэлийн профессор Андра Сийбак хэн нэгний зөвшөөрөлгүйгээр зургийг нь нийгмийн сүлжээнд тараах талаар хэд хэдэн судалгаа хийжээ. Нэгэн судалгаанд 9-13 насны эстони хүүхдүүдийг хамруулсан бөгөөд тэд гэрийнхэнтэйгээ авахуулсан аз жаргалтай сайхан зургуудад эергээр хандаж байжээ. Гэхдээ энд нэг том үл ойлгогдох зүйл байгаа нь “Сайхан зураг” гэдэг ойлголтод чухам юуг багтаах юм бэ гэсэн асуулт. “Тухайн зурагт яг дуртай байгааг нь яаж илэрхийлэх вэ. Жишээ нь, тухайн хүүхэд үсээ хусуулчихсан байвал, эсвэл дургүй даашинзаа өмсчихсөн байвал энэ зургийг сайхан зураг гэж хэлэх үү. Маш олон ийм тохиолдлыг хэрхэн зохицуулах нь томоохон асуудал болон дэгдэж байна. Наад зах нь өсвөр насанд арай хүрч амжаагүй хүүхдүүдийн хувьд бүр ч илүү яригдах зүйл” гэж Андра үзэж байна. Тэгээд ч түүний анхааруулж буйгаар хүүхдийнхээ зургийг нийтэд дэлгэх нь цахим халдлагад өртөх эрсдэлийг нэмэх эрсдэлтэй гэнэ. “Өөр нэг зайлшгүй эрсдэл нь хүүхдийнхээ зургийг нийтэд тарааж байгаа эцэг эхчүүд хүүхдээ хэн нэгний барьцаанд оруулж байгаагаа ч анзаардаггүй” гэж профессор Сийбак ярилаа. Гэмт хэрэгтнүүд хүүхдийн зургийг ашиглан элдэв хэрэг, ялангуяа, бэлгийн хүчирхийлэл үйлдэх сэдэл болж болно гэж тэр анхааруулж байна.  

Хүүхдүүдийн байр суурь эцэг эхчүүдэд үнэхээр чухал уу?

  Профессор Сийбакын ярьж буйгаар олон эцэг эх хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстойгоо ухармсарладаг. Гэвч тэдний олонх нь хүүхдийнхээ зургийг нийтлэхийн тулд заавал хүүхдээсээ зөвшөөрөл хүсэх шаардлагагүй гэжээ. Гэсэн хэдий ч Сийбак профессор эцэг эхчүүдэд хандан “Та бүхэн хүүхдийнхээ хувийн орон зайг зайлшгүй хүндэтгэх ёстой. “Зургийг чинь постолж болох уу” гэж асуух тийм хэцүү гэж үү. Энэ нь хүүхэд-гэр бүлийн харилцааг улам сайжруулахад маш сайн нөлөөтэй” гэж тэрээр ярив. Гэр бүлийн хүмүүс интернэт хэрэглэхдээ гэр бүлээ хамгаалах ёстой үүрэг хариуцлагаа мартах учиргүй. Зураг бол гагцхүү томчуудын асуудал биш энэ бол бүхэл гэр бүлийн хүрээний асуудал гэдгийг ойлгох ёстой гэж тэр үзэж байна. Эх сурвалж: www.polit.mn
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

2 цаг 18 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

7 цаг 37 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

7 цаг 50 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06