Алт хайлах хүчин чадал нэмэгдлээ

2014-08-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

Монгол Улсын Засгийн газраас валютын нөөцийг нэмэгдүүлэх гол гарц нь  алтны олборлолтыг дэмжих явдал гэж тодорхойлсоны дагуу Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын хэлтэс Эрдэнэсийн санд тушаах үнэт металл буюу алтны сорьцыг найдвартай тогтооход ихээхэн хүч чармайлт гарган ажиллаж байна. Алт олборлогч 130 гаруй уурхай, гоёл чимэглэлийн 150 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж, иргэд болон 300  орчим дэлгүүр, лангууны эрхлэгчид тус хэлтэсээр үйлчүүлж байна. 

Сорьцын хяналтын хэлтэс нь алт хайлах цех, сорьц тогтоох шинжилгээний лаборатори, үнэт металл түүгээр хийсэн бүтээгдэхүүнд сорьц дарах үйлчилгээ үзүүлэхээс гадна  төрийн хяналт шалгалтыг хуулийн хүрээнд эрхлэн явуулж байгаа билээ. Манай байгууллагын хамгийн том харилцагч болох Монгол банк нь тус хэлтсийн хайлж гулдмайлан шинжилгээний лабораторид сорьц тогтоосон үнэт металл /алт, мөнгө, платина, палладий/-ыг тухай өдрийн ханшаар  худалдан авч улмаар цэвэршүүлэх үйлдвэрт илгээн 99999 болгосны дараа эрдэнэсийн санд хадгалах үйлчилгээг явуулдаг. Хамтын ажлын уялдаа холбоог сайжруулах харилцан итгэлцлэлийг бий болгох үүднээс “Хамтран ажиллах гэрээ”-г удирдах дээд түвшинд байгуулан амжилттай хэрэгжүүлж байгаа нь тодорхой үр дүнгээ өгч байна. Үүний нэг тод жишээ гэвэл 2014 он гарсаар хоёр байгууллагын холбогдох мэргэжилтнүүд Швейцарийн алт хайлах үйлдвэрт айлчлан алт хайлах технологитой танилцсаны дагуу тус үйлдвэрийн лабораторийн менежер  Английн үнэт металлын хорооны гишүүн, ISO- ийн үнэт металлын техникийн хорооны гишүүн Доктор Жонатан Жодри  манай улсад хүрэлцэн ирж Сорьцын хяналтын хэлтсийн хамт олонд 3 өдрийн сургалт семинар зохион байгуулсан нь ихээхэн үр бүтээлтэй ажил боллоо. Сургалт, семинарын үр дүнд сорьц тогтоох шинжилгээний олон улсын шинэ арга техник, стандартын арга аргачлалыг эзэмшсэнээс гадна цаашид олон улсын түвшинд лабораторио хөгжүүлэхэд  мэргэжил аргазүйн үнэтэй зөвлөмж авч улмаар хамтран ажиллахаар тохиролцов. 

“Олон улсын үнэт металлын  сорьцын хяналт болон барааны тэмдгийн харилцан харилцан хүлээн зөвшөөрөх конвенци-д гишүүнчлэлээр орох асуудлыг яамдууд дэмжсэний дагуу Засгийн газарт оруулахаар бэлтгэж байгаа нь импортын үнэт металл түүгээр хийсэн бүтээгдэхүүний олон улсын барааны тэмдэг бүхий сорьцыг гишүүн орнууд харилцан хүлээн зөвшөөрч худалдааг хөнгөвчилж байгаа нь цаашид хэрэглэгчдийг найдвартай сорьц бүхий үнэт эдлэлэээр хангах таатай боломж бүрдэнэ. Олон улсын жишгийн дагуу нэгэнт сорьцлогдсон үнэт эдлэлийг давтан  шинжилгээнд оруулахгүй  давуу талтай билээ.   

“Ашигт малтмалын тухай” хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан алтнаас авах татварын хэмжээг 2,5 хувь болгосон нь алт олборлолтыг нэмэгдүүлсэн төдийгүй  ялангуяа ченж хэмээн нэрлэгддэг хувь хүмүүс алтаа хайлж гулдмайлуулан сорьц тогтоолгох үйлчилгээ хийлгэн  Монгол банкинд алтаа худалдах явдал эрчимжиж эхэлснийг  онцлон дурдмаар байна.

2014 он гарсаар 4,4  тонн алт хайлж гулдмайлан сорьц тогтоох шинжилгээг олон улсын стандартын дагуу чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн нь Монгол улсын валютын санг нэмэгдүүлэхэд хувь нэмэрээ оруулан ажиллаж байна.

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

3 цаг 59 мин
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

18 цаг 4 мин
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

18 цаг 4 мин
ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

ЭМДС-д хяналт, шалгалт хийх ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ахална

Уржигдар 11 цаг 32 мин
Төрийн нууцын тухай хуульд өөрчлөлт оруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг  ЗГХЭГ-ын тэргүүн

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Лакшми: Орлого олох хэрээр төсвөө тодотгож байгаад "үрдэг" зуршилтай болчихлоо

2026 онд хэдий хэмжээний орлого олж хэдий хэмжээний зарлага гаргах вэ гэдэгт хүн б

Уржигдар 06 цаг 00 мин
Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

Женнифер Лопесын тоглолтууд Ташкент, Астана, Алматы дахь хотын төсөвт олон сая доллар оруулав

2025-08-13
Б.Хишигжаргал: Тэдний уулзалт харилцааг түр зөөлрүүлж болох ч, геополитикийн зөрчил намжихгүй

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Б.Хишигжаргалтай ярилцлаа.

2025-08-13
Д.Амгалан: Хууль, эрх зүйн шинэчлэл хийснээр Улаанбаатар хот тэлж хөгжих боломжтой болсон

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2025-08-13
Киргизэд махны үнийг төрөөс түр зохицуулна

Киргиз улсад махны үнийг төрөөс  түр зохицуулахаар шийдвэрийг тус ул

2025-08-12