Үүл Баатар Б.Наранхүүтэй нууц тохиролцоо хийсэн үү?

2013-08-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ОЮУН

Улаанбаатар хотын ундны усны бүсэд их хэмжээний газарт хууль зөрчин баригдсан Дүнжингарав худалдааны төвийн асуудал нэг хэсэг хүмүүсийн анхаарлын төвд орж байгаад чимээ алдарсан. Тухайн үед шинэхэн хотын дарга Үүл баатрын хууль зөрчсөн хэнийг ч гэсэн ижил шийтгэдэг шийдвэрүүд хүмүүст таалагдаж байв. Хар жагсаалтыг хүмүүс ихээхэн анхаарч, шүүж хардаг билээ.  Шударга, шулуун зантай, шийдэмгий, ямарч дээдсийн найраанд ордоггүй гэх мэтээр энхийн цагаан тагтаатай мээрийг зүйрлэж байв.

Харин өнөөдүүл нь улсын газрыг буцаан авах ажлыг эсэргүүцэн худалдааны төвөө нураалгахгүй гэхдээ 1000 сэтгүүлчийг худалдааны төвтэйгээ танилцуулан сугалаа сугалуулж Хайнаньд аялуулна хэмээн PR-дсан. Угтаа бол хотын мээрийн хатуу шийдвэрийг баллуурдуулах нийтлэл, мэдээгээр олны тархийг угаах гэсэн хэрэг. Энэ зальжин үйл явдлыг түмэн олон мэднэ, жиргээчид ч сэтгүүлчдийг бүр их шүүмжилж билээ. Гэтэл Дүнжингаравтай танилцах аялалд сэтгүүлчдээс урьтан УИХ-ын хэд хэдэн эрхэм гишүүн харайж явсныг олон нийт шүүмжилж байлаа.

Цаг улиран одож шударга удирдагч Э.Бат-Үүлийн шийдвэр одоо ул болжээ. Хууль бусаар ундны усны эх үүсвэрийн бүсэд  баригдсан Дүнжингарав худалдааны төвийг нурааж улс газраа эргүүлэн авна гэсэн хатуу үгтэй захирамж  өнөөдөр мөлийжээ. Сураг сонсоход УИХ-ын гишүүн Б.Наранхүү, мээр Э.Бат-Үүл нар ханцуй дотроо сэм тохиролцсон гэнэ. Нэрээ хэлэхийг үл хүссэн эх сурвалжийн мэдээлснээр бол эрхэм гишүүн Б.Наранхүү худалдааны төвөө бүтээн байгуулалт нэрийн дор нураалгалгүй бүтнээр нь авч үлдэж чаджээ. Харин одоогоор барилгажуулж амжаагүй байгаа сул хэрнээ хашаалсан газрыг улсад эргүүлэн өгөх тохиролцоогоор асуудлаа шийдэж тэд найрамдсан гэж байв.

Тэнгэрийн үүл нүүж замхарч оддог шиг Үүл баатрын гаргасан шийдвэр ч гэсэн заримдаа замхардаг юм гэж үү.

Хотын захиргааны байгууллага тэр дундаа хотын мээрийн гаргасан захирамж бусад  шийдвэрийн талаар 24 цагийн дотор олон нийтэд мэдээлж, цахим хуудаст байрлуулахгүй бол тухайн шийдвэрийг хүчингүй болсонд тооцох ёстой гэж нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нэгэнтээ журамласан нь үнэн. Нэгэн цагт хотын дарга хэмээн мутраа хайрлан шийдвэр гаргаж чадсан атал алга урвуулах төдийд мөнгөтэй эрхэм гишүүнтэй нууц тохиролцоо бас хийлээ гэж үү, тэр. Ямартай ч хотын захиргааны www.ulaanbaatar.mn цахим хуудаст Дүнжингаравын газрын асуудлыг ингэж шийдлээ хэмээн мэдээлсэн нэг ч үг, өгүүлбэр нийтлэгдээгүйдэг. Энэ талаар учир мэдэх, ажил хариуцсан албаны даргаас лавлая гэхээр “Гарын үсэг зурдаг гараа хугалсан, хэцүү байна” гэх юм. Тохиролцоо хийснээрээ Үүл баатар л мэдэх байх. Өөр хүн энэ газрын асуудлыг мэдэхгүй гэсэн хариултыг албаныхан өглөө.

 

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21