Амжилтын түүх: Жагсаалтыг “Амазон” компанийн эзэн Жефф Безос тэргүүлж байна

2019-04-01
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Форбес сэтгүүл энэ жилийн хамгийн баян 10 хүний жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг “Амазон” компанийн эзэн Жефф Безос тэргүүлж байна. Харин энэ жагсаалтад  загварын ертөнц, бизнесийн  салбарын хүмүүс багтсан ч ихэнх нь технологийн салбарт хамаатай ажээ. Мөн өнгөрсөн жилийн жагсаалтад их өөрчлөгдсөнөөс хамгийн их анхаарал татаж байгаа нь  “Фэйсбүүк” компани “Кэмбриж Аналитик” компанитай холбоотой асуудлын улмаас V байрт бичигдэж байсан Марк Цукербергийн нэр  доошилж VIII байрт бичигдсэн байна. Ингээд дэлхийн хамгийн баян 10 хүн болон хөрөнгийг нь танилцуулъя.
  1. Жефф Безос - 131 тэрбум.ам долларын хөрөнгөтэй
  2. Билл Гейтс - 96 тэрбум.ам долларын хөрөнгөтэй
  3. Уоррен Баффет - 82 тэрбум. ам долларын хөрөнгөтэй
  4. Бернар Арнор болон түүний гэр бүл - 76 тэрбум.ам долларын хөрөнгөтэй
  5. Карлос Слим түүний гэр бүл - 64 тэрбум ам.долларын хөрөнгөтэй
  6. Амансио Ортега - 62.700 тэрбум ам.долларын хөрөнгөтэй
  7. Ларри Элисон - 62.500 тэрбум ам.долларын хөрөнгөтэй.
  8. Марк Цукерберг - 62.300 тэрбум ам.долларын хөрөнгөтэй
  9.  Майк Блүүмберг - 55 тэрбум. ам долларын хөрөнгөтэй
  10. Ларри Пейж - 50 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж бичсэн байна.
 

Харин жагсаалтад нэр нь багтсан Мексикийн тэрбумтан Карлос Слимийн тухай зарим баримтыг  танилцуулъя.

Тэрээр 1940 оны нэгдүгээр сарын 28-нд төрсөн.


Түүний аавыг Жулиан Слим Хаддад, ээжийг нь Линда Хелу гэдэг байжээ.


Эцэг эхээс тавуулаа бөгөөд ах дүү нарыг нь Хосе, Халиль,Алма, Нур, Линда гэдэг аж.


Түүний хүүхэд нас тус улсын нийслэл Мехико хотын Кондеса дүүргийн 51 тоотод өнгөрсөн байна.


Карлос Слим гэрээс нь хоёр гудамжны цаана байдаг “Кinder G.B. de Annes” хэмээх бага сургуульд орж суралцаж эхэлсэн байдаг.


10 настайдаа амттан их хэмжээгээр худалдан аваад дараа нь авга ах, үеэл нартаа зардаг болсон байна.


Слим хүмүүст 12 настай байхдаа банкинд анхны дансаа нээж байсан тухай ярих дуртай байжээ.


Түүнийг 13 настай байхад нь аав нь зүрхний өвчнөөр нас барсан байна.


Тэрээр аавынхаа байгуулсан “Дорнын одод” худалдааны төвд худалдагчаар ажиллаж байжээ..


Слим хүүхэд байхаасаа машин, машин уралдаан сонирхож эхэлсэн. Гэвч энэ нь бараг түүнийг аминд хүрэх шахсан ажээ. Тодруулбал, гудамжаар явж байхад нь гэнэт машин гарч ирсэн. Би унасан. Биднийг алахаа шахсан гэж “Quien” сэтгүүлийнхэнд ярьсан байдаг.


Тэр тоо, арифметикийн хичээлдээ сайн байсан. Гэхдээ зургийн хичээлд муу, тохиолдлоор зургаа авдаг байсан  гэж ярьсан байдаг аж.


Сан Илдефонсо коллежийн бэлтгэлийг төгссөнийхөө дараа тус улсын үндэсний бие даасан сургуулийн инженерийн факультетэд 1957 онд элсэж 1961 онд төгссөн байна.


1965 онд Хөрөнгийн биржийн компанийн компани байгуулснаас захиргааны зөвлөлийн захирал нь болжээ.


Дараа жил нь эхнэр Сумайя Домит Жемайельтэй хуримаа хийхээс гурван сарын өмнө “Карсо” үл хөдлөх хөрөнгийн компаниа байгуулсан байна. Энэ нэрний эхний гурван үсэг нь Карлос гэсэн нэрний  эхний үе, Со гэдэг нь эхнэрийнх нь нэрний эхний үеэс бүтсэн нэр аж.


Ээж нь Слимд хуримын бэлэг болгож сая песо бэлэглэсэн бөгөөд тэр мөнгөөр нь Поланко дүүрэгт эзэмшил газар худалдаж авсан байна.


Мөн бэлэглэсэн мөнгөөр нь бариулсан барилгынхаа бусад өрөөг түрээслүүлсэн ажээ.


Карлос, Сумайя нар Карлос, Марко Антонио,Патрик, Сумайя, Ванесса, Жоанна гэсэн зургаан хүүхэдтэй болсон байдаг.


Түүний бизнесийн салбарт хөл тавихад урам зориг өгсөн хүн бол 1950 оны баячуудын нэг  АНУ-ын тэрбумтан Жан Пол Гетти юм.


Карлос Слим Хелу нь Монголын эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч, дэлхийн түүхэн дэх хамгийн том эзэнт гүрний нэгийг захирч байсан Чингис хааныг шүтэж бахархдаг байжээ.


Тэрээр “Миний хувьд гэр бүл минь нь их чухал”. “Амжилт гэдэг бол нэгдмэл,ажилсаг, үнэ цэнэтэй гэр бүлтэй байх явдал юм. Чи их мөнгөтэй байж болно. Гэхдээ аж жаргалгүй байх болно” гэж хэлсэн байдаг байна.

  Эх сурвалж: www.polit.mn  
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

2 цаг 50 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

8 цаг 8 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

8 цаг 21 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06