Х.ОЮУНБОЛД
Түүний алдрын замнал тэр цаг үеийн нэртэй дасгалжуулагч нарын нэг Арриго Сакки дор очсоноор 1987 оноос эхэлжээ.Түүний тоглосон баг 1987-1988 онд Лигийн аварга, дараа жилийн 1989 оны тавдугаар сарын 24-нд Европын цомд Румын улсын “Стяуа” багийг хожиж байсан байна. Мөн хагас шигшээ тоглолтод Испанийн домогт баг “Madrid de la Quinta del Buitre” багийг хожиж, дараа нь Европын хөлбөмбөгийн холбооны бүх цаг үеийн шилдэг багийн нэгээр шалгарч байв. Паоло Чезаре Мальдини нь багийнхаа хамгийн залуу тоглогч байсан учраас хамгаалалтанд Франко Басери, Мауро Тассоти, Филипп Галли, Алессандро Костакурта нартай хамт тоглодог байсан аж. Тэрээр багтайгаа Италийн супер цом, Европын супер цомд аварга болсноор 1989 онд болсон Тив хоорондын аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө тоглолтод Үндэсний атлетикийн клубтэй тоглож хожсоноор дэлхийн шилдэг багаар нэрлэгдсэн байна.
Ийнхүү олон улсын тэмцээнд амжилттай тоглож ирсэн Паоло Чезаре Мальдини 2006 оны дундуур зодог тайлахаар шийджээ. Гэвч “Бока Хуниорс”баг Өмнөд Америкийн хөлбөмбөгийн хамгийн том тэмцээн “Копа Америк”-д хожсоныг сонссоноор он дуустал багтаа үлдэхээр шийдсэн байна. Учир энэ баг түүний багийг 2003 онд болсон Тив хоорондын цомын тэмцээнд хожсоноор энэ тэмцээнд түрүүлэх боломжоо алдаж байжээ. Харин 2007 оны арванхоёрдугаар сарын 16-нд Дэлхийн клубуудын тэмцээнд “Бока Хуниорс” багийг хожсоныхоо дараа 2008 оны зургадугаар сард зодог тайлж байгаагаа мэдэгдсэн байна. Гэвч “А.С Милан” клубын зүгээс 2008 оны зургадугаар сарын 6-нд Паоло Чезаре Мальдинийг тоглох гэрээгээ жилээр сунгалаа гэж мэдэгджээ. Ингэснээр бүтэн жил 24 улирал тоглох болсноор тэрээр 1000 дахь тоглолтоо 2008 оны хоёрдугаар сарын 16-нд Парма багтай тоглосноор хийсэн байна. Тэрээр одоо А.С Милан багийн түүхэн дэх хамгийн их тоглолт хийсэн хөлбөмбөгчинд тооцогддог аж. Паоло Чезаре Мальдини албан ёсоор их спортоо 2009 оны тавдугаар сарын 31-нд орхисон байна.
Эх сурвалж:www.polit.mn
- Хөлбөмбөг тоглож эхэлсэн он: А.С Милан багт 1985 оны нэгдүгээр сарын 20-нд
- Зодог тайлсан он: А.С Милан багаас 2009 оны тавдугаар сарын 31-нд
- Эцэг эх: Чезаре Малдини (Италийн хөлбөмбөгчин, дасгалжуулагч)
- Гэр бүл : Адриана Фосса
- Хүүхдүүд: Кристиан, Даниэль
- Нэр: Паоло Чезаре Мальдини
- Өндөр : 1.8 метр өндөртэй
Алдрын замнал эхэлсэн он жилүүд
Түүний алдрын замнал тэр цаг үеийн нэртэй дасгалжуулагч нарын нэг Арриго Сакки дор очсоноор 1987 оноос эхэлжээ.Түүний тоглосон баг 1987-1988 онд Лигийн аварга, дараа жилийн 1989 оны тавдугаар сарын 24-нд Европын цомд Румын улсын “Стяуа” багийг хожиж байсан байна. Мөн хагас шигшээ тоглолтод Испанийн домогт баг “Madrid de la Quinta del Buitre” багийг хожиж, дараа нь Европын хөлбөмбөгийн холбооны бүх цаг үеийн шилдэг багийн нэгээр шалгарч байв. Паоло Чезаре Мальдини нь багийнхаа хамгийн залуу тоглогч байсан учраас хамгаалалтанд Франко Басери, Мауро Тассоти, Филипп Галли, Алессандро Костакурта нартай хамт тоглодог байсан аж. Тэрээр багтайгаа Италийн супер цом, Европын супер цомд аварга болсноор 1989 онд болсон Тив хоорондын аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө тоглолтод Үндэсний атлетикийн клубтэй тоглож хожсоноор дэлхийн шилдэг багаар нэрлэгдсэн байна.
Их спортоос зодог тайлсан нь