Р.Амаржаргал: Ардчилсан улсад эрүүдэн шүүлт байна гэдэг шившиг

2019-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН АН-ын дэд дарга Р.Амаржаргал өнөөдөр /04.02/  мэдээлэл хийлээ.  Энэ оны арванхоёрдугаар сарын 5-нд олон улсын Ардчилсан холбооны хурлыг зохион байгуулахаар болсон. Монгол Улс эрх чөлөө, хүний эрхийг хүндэлдэг, парламентын засаглалтай улс байсаар ирсэн. Тиймээс олон улсын ардчилал, хүний эрхийг дээдэлдэг, парламентын засаглалтай улсуудыг нэгтгэсэн олон улсын хурлыг хийхээр болсноо зарлаж байна гэв. Түүний дараа тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. -Ардчиллын алтан хараацай С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг өнөө хэр шийдэгдэхгүй явж байна. Саяхан болж өнгөрсөн асуудалд та ямар байр суурьтай байна вэ? -Эрүүдэн шүүсэн үйл ажиллагаа огт байж болохгүй. Ардчилсан Монгол Улсад эрүүдэн шүүлт байна гэдэг шившиг. Үүнтэй АН хэзээ ч эвлэрч болохгүй. Бид 30 жил ийм байдлаар явсан гэсэн үг үү. Гавьяа болохоор гүйгээд ирдэг гай болохоор эзэнгүйддэг. Энэ салбарыг хариуцаж байсан сайд нь юу хийж байсан юм. Салбарт нь ийм зүйл болж байхад хаана, юу хийж байсан хүн бэ. Тийм учраас эзэн холбогдогчийг нь олж хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Ялангуяа энэ асуудлыг гардан хариуцаж байсан салбарын удирдлага хариуцлага хүлээх ёстой. -АН-д хэдхэн хүн асуудлыг шийддэг боллоо гэх шүүмжлэл бий. Угаасаа ч тийм байгаа. Дотоод ардчилал алга байна шүү дээ? -Манай намд дотоод ардчилал муу байгаа юу гэвэл тийм. Нуугаад байх зүйл алга. Ингэж болдоггүй юм байна гэдгийг бусад улс орон мэдээд аваг. Дотоод ардчилал хэзээ хаана ямар түвшинд байх ёстой вэ гэдгээ хүн мэддэг байх ёстой юм шиг. 2012-2016 онд ҮЗХ-д салхи оруулахгүй, жинхэнэ хэдхэн хүний дотор асуудал шийдэгдээд явж байсан. Тэрүүнтэй харьцуулахад намын шинэ удирдлага гарч ирээд байнга ротаци явагддаг боллоо, ҮБХ нь хуралддаг, бүсчилсэн арга хэмжээ тогтмол явагддаг болсон. Эх сурвалж:www.polit.mn   
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

2 цаг 50 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

8 цаг 8 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

8 цаг 21 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06